Сар шинийн баяр болох гэж байгаатай холбогдуулан “Нарантуул” худалдааны төв энэ сарын 22-ныг хүртэл амралтгүй ажиллахаар болжээ. Учир нь тус захаас хөдөө, орон нутгийн иргэд ихэвчлэн бараа бүтээгдэхүүнээ татдаг болохоор хүний хөд хөдөлгөөн ихтэй байдаг. Тиймээс амралтгүй ажиллах шийдвэрийг захын удирдлагууд гаргажээ. Тус зах ирэх гуравдугаар сарын 1-нээс ердийн хуваариар ажиллах юм байна.
Б.Чимэг