УИХ-ын чуулганаас
Таван толгойн ордыг ашиглах талаарх 39-р тогтоолд өөрчлөлт оруулах асуудлаар АН
завсарлага авсан билээ. Тиймээс энэ
асуудлыг өнөөдөр АН-ын бүлгийн хурал дээр нухацтай ярих юм. Мөн Эдийн засгийн
байнгын хороо хуралдаж УИХ-ын
гишүүн Я.Батсуурь, Д.Одбаяр нараас тус тусдаа өргөн мэдүүлсэн төслүүдийг хэлэлцэнэ. Харин Нийгмийн
бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар
Засгийн газраас болон УИХ-ын гишүүн С.Эрдэнэ нараас өргөн мэдүүлсэн Иргэний
эрүүл мэндийн даатгалын тухай шинэчилсэн найруулгын төсөл, Аюулгүй байдал,
гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар гадаад улсуудтай хамтран ажиллах
зэрэг асуудлыг авч хэлэлцэх юм.