“Бойтогтой
Монгол” шилдэгүүдээ тодрууллаа
“Бүүвэйн дуутай Монголын төлөө
хамтдаа” уриалга бүхий “Бойтогтой Монгол” үндэсний анхдугаар наадам өнгөрсөн
бямба гаригт 11 номинациар шилдгүүдээ тодрууллаа. Үндэсний хэмжээнд зохион
байгуулсан тус арга хэмжээнд хүүхдийн төлөө үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн
нэгж, байгууллагууд идэвхтэй оролцжээ. Хүүхдийн сайн сайхны төлөө бодитой
хувь нэмэр оруулсан урлагийн байгууллагаар УДЭТ, хүүхдэд ээлтэй, аюулгүй эрүүл
хүнс үйлдвэрлэгчээр “Сүү” ХК, охид эмэгтэйчүүдийн төлөө сайн үйлс номинацид
“Экпат” үндэсний сүлжээ, хүүхдийн дуртай амттанаар “Мистер пицца” тус тус
шалгарчээ. Харин хүүхдэд хүртээмжтэй төсөл
хөтөлбөрөөр “Хүүхдийн зөн Монгол” олон улсын байгууллага шалгарчээ. Хүүхдийн чөлөөт цаг
өнгөрөөх таатай өргөөгөөр “Өргөө” кино театр, хамгийн олон бяцхан хэрэглэгчтэй
бүтээгдэхүүнээр “Өгөөж” чихэр, боов компани, хүүхдийн элч, уран бүтээлч
номинацийн эзнээр хөгжмийн зохиолч Батболд тодорчээ.
Хүүхдийн үзэх дуртай нэвтрүүлгээр
“Боловсрол” телевизийн “Бонг” нэвтрүүлэг, хамгийн олон хүүхэд хамарсан үндэсний
хөтөлбөрөөр “Үдийн цай” хөтөлбөр, хүүхдээ дээдэлсэн гэр бүлээр иргэн
Н.Батбаярынх шалгарчээ.