Энэ жилийн “Утгын чимэг”-т 100-аад бүтээл иржээ
Энэ жилийн “Утгын
чимэг”-т 100-аад бүтээл иржээ
МЗЭ-ээс богино
өгүүллэгийн урын санг баяжуулах, шинэлэг, өвөрмөц хэлбэрээр туурвисан, шинэ
үеийн уншигчдын оюуны таашаалд нийцэхүйц шилмэл бүтээлийг олны хүртээл болгох зорилгоор
уламжлал болгон зохион байгуулдаг “Утгын чимэг 2012” богино өгүүллэгийн наадамд
оролцогчдын бүтээлийг энэ сарын 10-нд авч дуусчээ. Энэ жилийн “Утгын чимэг”-т
100-аад бүтээл ирсэн байна. Шүүгчид эдгээр бүтээлийг уншаад шилдэг 10 бүтээлийг
сүүлчийн шатанд үлдээх бөгөөд шалгарсан өгүүллэгүүдийг энэ сарын 18-нд
Хүүхэлдэйн театрт уран уншлагын мастеруудаар уншуулж өрсөлдүүлэх юм. Энэ жилийн
наадмыг МЗЭ, МҮОНРТ, ДБэт хамтран зохион байгуулж байгаа бөгөөд наадмын тэргүүн
байрын эзэн нэг сая, дэд байрын эзэн 800,0 гурав дугаар байрын эзэн 600,0
төгрөгийн шагнал гардах юм.
Т.Хулан