МҮЭХ-ноос үнийн хөөрөгдлийг бууруулах гурван талт хэлэлцээрийн үр дүнг
ойрын үед хэрэгжүүлэх шаардлагыг өнгөрсөн баасан гарагт тавьсан билээ.
Энэ шаардлагад хариу өгөх эцсийн хугацаа нь маргааш юм. Хэрэв Засгийн
газар маргааш ямар нэгэн ахицтай хариу өгөхгүй бол дахин жагсаал цуглаан
зохион байгуулж тэмцэнэ гэж МҮЭХ-ны төлөөлөгч хэлж байна

МҮЭХ-ноос үнийн хөөрөгдлийг бууруулах гурван талт хэлэлцээрийн үр дүнг ойрын үед хэрэгжүүлэх шаардлагыг өнгөрсөн баасан гарагт тавьсан билээ. Энэ шаардлагад хариу өгөх эцсийн хугацаа нь маргааш юм. Хэрэв Засгийн газар маргааш ямар нэгэн ахицтай хариу өгөхгүй бол дахин жагсаал цуглаан зохион байгуулж тэмцэнэ гэж МҮЭХ-ны төлөөлөгч хэлж байна. Маргааш УИХ-ын чуулган завсарлах ч энэ асуудал Засгийн газарт хамаатай тул Цагаан сарын баяраас өмнө үнийн өсөлтийг бууруулах арга хэмжээ авах бүрэн боломжтой гэдгийг мөн хэллээ.