“Sweetymotion” ирэх сарын 8-нд тоглолтоо хийнэ
“Sweetymotion” хамтлагийнхан ирэх
гуравдугаар сарын 8-нд Тусгаар тогтнолын ордонд тоглолтоо хийхээр төлөвлөөд байгаа аж. Хамтлагийн продюсер Б.Чинбат тоглолтод дуулагдах бүх дууны хөгжмийг Б.Чинбат шинэчлэн найруулж,
АНУ-д бичүүлж байгаа гэнэ. Тэд БНСУ-д тоглолтоо хийгээд одоо АНУ-д очоод байгаа
юм. “Тоглолтын хөгжим маш аялгуулаг, сайхан болж байна” хэмээн хамтлагийн
ахлагч Э.Ганболор хэлж байна.
Хамтлагийн бүсгүйчүүд тоглолтоо Олон улсын эмэгтэйчүүдийн баяраар хийж байгаа
тул “Жигүүр гранд” группийн захирал, хөгжмийн зохиолч Д.Баттөрийн зохиож,
Гавьяат жүжигчин Т.Ариунаа дуулж, “Морин хуур” наадмаас шагнал хүртэж байсан
“Хайрласан хайр” дууг шинэчлэн дуулахаар бэлтгэжээ. Мөн Б.Чинбатын найруулгаар
бүтсэн Гавьяат жүжигчин Б.Дашдондогийн “Охин”, Камертон хамтлагийн “Sexy girl”, “Дэгжин нүдэн” зэрэг
дууг шинэчлээд байгаа гэнэ.
Тэд Тусгаар тогтнолын ордонд тоглох болсон шалтгаанаа акустик, дуугаралт сайн учраас гэж тайлбарлаж байна.
Т.Энхэлээ