Буриадын Курумкан аймгийнхан Олон улсын баргын наадам хэмээх арга хэмжээ хийхээр төлөвлөж байна. Зохион байгуулах хорооны мэдэгдсэнээр дэлхий дахины баргууд 2015 оны зун цуглаж наадах гэнэ. Одоогоор хаана, хэдэн барга байгааг судлан, холбоо тогтоож байгаа юм.

Энэ наадам БНХАУ,ОХУ, Монгол улсын нутагт аж төрдөг монгол туургатны томоохон төлөөлөгч болох баргуудын уламжлалт соёл, түүх, аж ахуй, хэлийг таниулах, сэргээн хөгжүүлэх зорилготой гэж Курумкан аймгийн захиргаанаас мэдээлжээ. Энэ үеэр баргуудын тухай баримтат кино бүтээхээр болжээ.