Вашингтон хот орчимд хэд хэдэн газар Монгол цагаан сарыг тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна. Монголд ажиллаж байсан Энх тайвны корпусын сайн дурын мэргэжилтнүүдийн үүсгэн байгуулсан “Монголын андууд” байгууллага 2 сарын 12-ны өдөр Монгол цагаан сарыг тэмдэглэн, Монголын түүх соёлын талаар асуулт хариултын уралдаан зохионо.

“Монгол Эвент” байгууллага Арлингтон хотноо Цагаан сард зориулсан Үзэсгэлэн худалдааг мөн 2 сарын 12-ны өдөр зохион байгуулах юм. Үзэсгэлэн худалдаанаас Америкийн монголчууд ул боов, еэвэн, боорцог, ааруул, өрөм, бяслаг, ээзгий, хайлмаг, айраг болон монгол малгай , дээл, бүс, гутал, дээлийн торго, хөөрөгний дайлан худалдан авах боломжтой.