
Оюутнуудад олгох 70 мянган төгрөгийн тэтгэлэгийг тараахад бэлэн болсон гэнэ. Улсын болон хувийн хэвшлийн 136 мянга гаруй оюутны тэтгэлэгт зарцуулах 9.6 тэрбум төгрөгийн санхүүжилтийг холбогдох арилжааны банкуудад байршуулсан бөгөөд оюутнууд цахим картаар өөрийн данснаас авах боломжтой. Зарим их, дээд сургууль цахим картгүй оюутныхаа хувийн данс руу мөнгийг хийхээр арилжааны банктай тохиролцсон байна.