
МАХН-МҮАН болон бусад улс төрийн хүчин, холбоо, эвслүүдийн нэгдсэн
хуралдаан МҮЭСТО-нд болж байна. Хуралдаанд эвсэл, холбооны дэмжигчид ирж
байгаа бөгөөд ордны танхимд нэг ч суудал хоосон үлдээгүй байгаа юм.

МАХН-МҮАН болон бусад улс төрийн хүчин, холбоо, эвслүүдийн нэгдсэн хуралдаан МҮЭСТО-нд болж байна. Хуралдаанд эвсэл, холбооны дэмжигчид ирж байгаа бөгөөд ордны танхимд нэг ч суудал хоосон үлдээгүй байгаа юм. Хоёр намын дарга Н.Энхбаяр, М.Энхсайхан нар үзэгчдийн суудлын төвд суугаад хуралдаан үргэлжилж байгаа бол нарийн бичгийн дарга болох Н.Удвал, Н.Батцэрэг нар хуралдааныг удирдаж байна. 10 цагаас эхэлсэн хуралдааныг нээж МАХН-ын дарга Н.Энхбаяр үг хэлсэн бол үргэлжлүүлээд ҮШН-ын дарга Б.Цогтгэрэл, Амлалт нэхэх ард түмний хөдөлгөөнөөс Г.Уянга, МАХН-аас Н.Удвал нар илтгэл тавиад байгаа юм.