Орон нутгийн болон УИХ-ын сонгуулийг зэрэг явуулах эсэх дээр АН, МАН санал зөрөөд байгаа билээ. АН-ын хувьд орон нутгийн сонгуулийг хамтад нь явуулахгүй бол булхай хийж, мөнгө төгрөг тараах хүмүүс цаг хожин орон нутгийн сонгууль шударга бус болно гэж үзэж байгаа юм.

Орон нутгийн болон УИХ-ын сонгуулийг зэрэг явуулах эсэх дээр АН, МАН санал зөрөөд байгаа билээ. АН-ын хувьд орон нутгийн сонгуулийг хамтад нь явуулахгүй бол булхай хийж, мөнгө төгрөг тараах хүмүүс цаг хожин орон нутгийн сонгууль шударга бус болно гэж үзэж байгаа юм. Тиймээс тус бүлгийн гишүүд хоёр сонгуулийг хамт явуулна гэсэн байр сууриа өөрлөхгүй гэв. СЕХ-д зохион байгуулалтын ямар асуудал тулгарч байгаа, түүнийг яаж шийдэж болох талаар үдээс хойш мэдээлэл сонсож, ярилцахаар болжээ. Шаардлагатай бол сонгууль зохион байгуулах хороод болон санал тоолох автомат машины тоог нэмэх боломжтой гэж үзэж байгаа аж. Хэрэв Орон нутгийн сонгуулийн тухай хуулийн талаар АН болон МАН маргааш тохиролцож чадахгүй бол УИХ-ын намрын чуулганы хугацааг нэг өдрөөр сунгах хүсэлт гаргана гэж АН-ын гишүүд мэдэгдэж байна. Тэд энэ хуулийг УИХ-ын хаврын чуулган хүртэл хойшлуулж болохгүй гэдэг дээр хатуу зогсоно гэлээ.