Өнөөдөр Засгийн газар хурал зарлаж Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд
Т.Гандиг Унгарт суух элчин сайдаар томилох асуудлыг хэлэлцэх гэж байна.

Өнөөдөр Засгийн газар хурал зарлаж Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Т.Гандиг Унгарт суух элчин сайдаар томилох асуудлыг хэлэлцэх гэж байна. Өмнө нь Т.Гандиг Италид суух элчин сайдаар томилно гэж ярьж байсан ч тэрбээр татгалзсан юм. Харин ямар учраас Унгарын элчин сайд болохыг хүссэн нь тодорхойгүй байгаа. Түүнийг элчин сайд болгох асуудал дээгүүрээ яриад нэгэнт шийдэгдсэн тул тогтоол гаргахад л болно гэж манай эх сурвалж мэдээлсэн юм. Тиймээс Засгийн газарт нэг сайдын суудал эзгүйрч дахин шинэ сайд томилох асуудал яригдах болж байна. Мөн Италид суух элчин сайдаар ГХЯ-ны Европын газрын захирал Ш.Одонбаатар,
Австралийн элчин сайдаар ГХЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын
дарга Б.Баярсайхан нар нэр дэвшээд байгааг энэ хурлаар хэлэлцэх бололтой.