Өнгөрсөн амралтын өдрүүдэд Унгарын Будапешт хотноо жүдо бөхийн эмэгтэйчүүдийн, Австрийн Оберварт хотноо эрэгтэйчүүдийн “Дэлхийн цом”-ын тэмцээн боллоо. Унгарт болж буй тэмцээнд 57 орны 259 бөх зодоглосноос 57 кг-ийн жинд манай тамирчин Д.Сумъяа хүрэл медаль хүртжээ.

Харин Австралид болж буй эрэгтэйчүүдийн “Дэлхийн цом”-д 68 орны 380 бөх барилдсан юм. Тус тэмцээнд манайхаас 19 жүдоч барилдсан ба одоогоор 66 кг-ийн жинд Д.Алтан сүх өөрийн орны бөх А.Батсуурийг ялж хүрэл медаль хүртээд байгаа юм. Мөн дэлхийн аварга Х.Цагаанбаатар, гавъяат тамирчин С.Мияарагчаа нар жин өгсөн барилдаж медалийн болзол хангаж чадсангүй. Мөн өчигдөр хүнд жингийн баридаанууд явагдсан бөгөөд 81, -100, +100 кг-ийн жинд барилдаж буй манай тамирчид ялагдалгүйгээр үргэлжлүүлж байна.
Б.Ням