Дагавар охиноо удаа дараалан хүчиндэхийг завдаж, бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан этгээдийг цагдаагийн байгууллагаас саатуулжээ.

Дагавар охиноо удаа дараалан хүчиндэхийг завдаж, бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан этгээдийг цагдаагийн байгууллагаас саатуулжээ. Тус этгээд Сүхбаатар дүүргийн 16 дугаар хорооны оршин суугч 41 настай О гэгч байсан аж. Тэрээр дагавар охин болох 16-тай М-ийг удаа дараалан хүчиндэхийг завдаж байжээ. Мөн Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороонд үеэл дүүгээ хүчиндсэн хэрэг гарсан байна. Тус дүүргийн иргэн 32 настай Х гэгч нь согтуурсан үедээ үеэл дүү 14 настай Г-г толгойн тус газар тоосгоор цохиж гэмтээсэн байна. Охиныг биеэ хамгаалах үед гарыг нь хугалан танхайрч, хүчинджээ.
Б.Чимэг