Өнгөрсөн амралтын өдрөөр замын хөдөлгөөнд оролцож байхдаа буу гаргаж танхайрсан хэрэг гарчээ.

Өнгөрсөн амралтын өдрөөр замын хөдөлгөөнд оролцож байхдаа буу гаргаж танхайрсан хэрэг гарчээ. Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо 100 айлын автозамын уулзвар дээр Нийслэлийн хот тохижилтын газрын гэрээт анчин 29 настай Т гэгч “зам руу шахлаа” гэсэн шалтгаанаар ОХУ-д үйлдвэрлэгдсэн “ТОЗ-7801” маркийн калибрь буу тулгаж айлган сүрдүүлж танхайрсан байна. Түүнийг хэргийн газраас зугтааж, Тасганы овооны орчимд явж байхад нь цагдаагийн алба хаагчид саатуулжээ.
Б.Чимэг