Өнгөрөгч долоо хоногт Азийн хотуудын аварга шалгаруулах таеквондогийн 16 дахь “Алтан цом” Хонгконгод болж өнгөрлөө.

Өнгөрөгч долоо хоногт Азийн хотуудын аварга шалгаруулах таеквондогийн 16 дахь “Алтан цом” Хонгконгод болж өнгөрлөө. Тус тэмцээнд манай тамирчид маш амжилттай оролцлоо. 58 кг-ийн жинд ур чадвараа үзсэн Дорнод аймгийн тамирчин Д.Дашням эзэн орны тамирчинг нэмэлт цагт ялж, 49 кг-ийн жинд оролцсон “Арслан” клубын тамирчин С.Янжинлхам нар алтан медаль хүртлээ. Мөн Сэлэнгэ аймгийн тамирчин Э.Дагвадорж /54 кг/, Б.Нэргүйбаатар /58 кг/ нар хүрэл медаль хүртсэн бол өсвөрийн тамирчин М.Мөнхэрдэнэ мөнгө, С.Ханбүргэд, С.Нямсүрэн нар хүрэл медаль хүртэж багаараа дөрөвдүгээр байранд бичигджээ.
Б.Ням