Өнгөрсөн амралтын өдрүүдэд цагдаагийн байгууллагад гэмт хэргийн шинжтэй 68 үйлдэл бүртгэгджээ. Цагдаагийн алба хаагчид шуурхай ажиллан 50 хэргийн эзэн холбогдогчийг илрүүлсэн байна.

Өнгөрсөн амралтын өдрүүдэд цагдаагийн байгууллагад гэмт хэргийн шинжтэй 68 үйлдэл бүртгэгджээ. Цагдаагийн алба хаагчид шуурхай ажиллан 50 хэргийн эзэн холбогдогчийг илрүүлсэн байна. Бусдын биед гэмтэл учруулсан хэрэг дөрөв, хулгайн 24, танхайн 12, дээрмийн хоёр хэрэг гарсан аж. Мөн зам тээврийн 49 осол гарч, дөрвөн хүн гэмтэн, хоёр хүн нас барсан байна. Түүнчлэн архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж, бусдын амгалан тайван байдал алдагдуулсан 238 хүнийг эрүүлжүүлжээ.
Б.Чимэг