Өмнөд Африкийн Бүгд Найрамдах улс анхны хар арьст ерөнхийлөгч болох Нельсон Манделагийн зургийг мөнгөн тэмдэгт дээрээ хэвлэхээр болсон тухай “Ройтерс” агентдаг мэдээлээ. Түүний зургийг 10, 20, 50, 100, 200 рандын дэвсгэрт дээр хэвлэх ба энэ оны сүүлээр гүйлгээнд гарах юм байна.

Өмнад Африкт түүнээс алдартай хүн гэж үгүй ба ард түмнийхээ дунд маш нэр хүндтэй юм. Тэрээр “Энхтайван”-ы Нобелийн шагналыг 1993 онд хүртэж байсан ба одоо 93 настай билээ.
Б.Ням