Өнгөрсөн баасан гаригт УЕПГ-аас Баянгол дүүргийн Эрүүгийн цагдаагийн тасгийн офицер, албан хаагчдыг баривчилсан талаар мэдээлсэн билээ.

Өнгөрсөн баасан гаригт УЕПГ-аас Баянгол дүүргийн Эрүүгийн цагдаагийн тасгийн офицер, албан хаагчдыг баривчилсан талаар мэдээлсэн билээ. Уг хэргийг талаар УЕПГ-ын дэргэдэх Мөрдөн байцаах албаны дарга Б.Галдаагаас тодруулахад, “Цагдаагийн алба хаагчдыг цагдан хорьсон нь үнэн. Авлигын асуудлаар шалгах шаардлагатай гэж үзсэн. Гэхдээ Эрүүгийн тасгийн офицер биш. Цагдаагийн ахлагч нар байгаа” гэв. Харин өөр эх сурвалжийн мэдээлснээр, “Саатуулагдаад буй алба хаагчид Баянгол дүүргийн цагдаагийн алба хаагчид биш. Хан-Уул дүүргийн хөдөлгөөнт эргүүлийн зарим цагдаагийн алба хаагчид” гэлээ.
Б.Чимэг