NBA-ын нэгэн цаг үеийн сүпер “од” Аллен Айверсонд саяхан Пуэрто Рико улсын сагсан бөмбөгийн лигт тоглох санал ирээд байсан ч тэрээр өөрийн улсын “Хөгжлийн лиг”-т тоглох бодолтой байгаагаа илэрхийлжээ. Харин энэ үед Л.А.Лэйкерс баг түүнийг сонирхож эхэллээ.

NBA-ын нэгэн цаг үеийн сүпер “од” Аллен Айверсонд саяхан Пуэрто Рико улсын сагсан бөмбөгийн лигт тоглох санал ирээд байсан ч тэрээр өөрийн улсын “Хөгжлийн лиг”-т тоглох бодолтой байгаагаа илэрхийлжээ. Харин энэ үед Л.А.Лэйкерс баг түүнийг сонирхож эхэллээ. Лэйкерсийн хувьд холбон тоглогчийн байрлал дээр асуудалтай байгаа гэж мэргэжилтнүүд үзэж байгаа юм. Багийн холбон тоглогч Д.Фишерийн хувьд нас нэлээд явж байгаа, харин сэлгээний тоглогч Стив Блейкийн хувьд төдийлөн сайн тоглолт үзүүлж чадахгүй байгаа энэ үед Аллен Айверсон тусалж чадах болов уу?
Б.Ням