Монгол улсын ерөнхийлөгчийн ивээл дор 25
дахь жилдээ зохиогдож
буй “Морин хуур” наадмын шилдэгүүдийг нөгөөдөр СТӨ-ны тайзнаа тодруулахаар
боллоо. Нийтийн дууны шилдэгүүдийг тодруулдаг “Морин хуур” наадам анх 1987 онд
зохиогдож УГЗ Ч.Сангидоржийн “Монгол далай” дуу түрүүлж байсан бол энэ
наадмын түрүүг гурван удаа УГЗ,
хөгжмийн зохиолч Б.Бямбабаяр авч байжээ. 25 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулагчдын зүгээс жил, жилийн наадмын
түрүү дуунуудаар цомог гаргахаар төлөвлөжээ. Түүнчлэн 25 жилийн ойд зориулсан
наадмын шилдэг дуунуудаас бүрдсэн гала тоглолтыг 18-ны орой 19.00 цагт Соёлын
төв өргөөнд хийхээр бэлтгэж байгаа аж.
Т.Хулан