Өнгөрсөн жил “Денвер Наггетс” багт хүчин зүтгэж байсан NBA-ын тэсрэлттэй нэгэн тоглогч болох Ж.Р.Смитт нөгөөдөр буюу лхагва гаригт мэргэжлийн лигтээ эргэн ирэхээр болжээ. Тэрээр сагсан бөмбөгийн ажил хаялтаас болж Хятад улсын лигт тоглож байсан юм.

Өнгөрсөн жил “Денвер Наггетс” багт хүчин зүтгэж байсан NBA-ын тэсрэлттэй нэгэн тоглогч болох Ж.Р.Смитт нөгөөдөр буюу лхагва гаригт мэргэжлийн лигтээ эргэн ирэхээр болжээ. Тэрээр сагсан бөмбөгийн ажил хаялтаас болж Хятад улсын лигт тоглож байсан юм. Тэрээр “Zhejiang Wanma Cyclone” багт тоглож байсан бөгөөд нийт 29 тоглолт хийж 35.1 оноо, 7.2 самбараас бөмбөг авалт, 4.3 оновчтой дамжуулалт дунджилж байсан юм. Харин түүнийг NBA-д эргэж ирэхэд “Нью Иорк Никс”, Л.А.Клипперс багууд давуутай сонирхож байгаа юм. Смитт аль багт очвол ашигтай вэ?
Б.Ням