Японы мэргэжлийн сүмо бөхийн 69 дэх их аварга Хакүхо М.Даваажаргал Хоккайдо мужийн Такикава хотод “Хакүхо” брэндийн цагаан будаа тарьдаг ба тус хотын Кокүгикан ордонд байрлах залуу бөхчүүдийн сургалтын төвд ургацынхаа дээж болох 120 кг цагаан будааг хандивласан байна.

Японы мэргэжлийн сүмо бөхийн 69 дэх их аварга Хакүхо М.Даваажаргал Хоккайдо мужийн Такикава хотод “Хакүхо” брэндийн цагаан будаа тарьдаг ба тус хотын Кокүгикан ордонд байрлах залуу бөхчүүдийн сургалтын төвд ургацынхаа дээж болох 120 кг цагаан будааг хандивласан байна. Энэ үед тэрээр “Цагаан будаа бол хүч чадлын эх булаг. Залуу бөхчүүд миний будааг идээд хүчтэй болоосой гэж бодож байна” гэж хэлжээ. Мөн нэмж хэлэхэд их аварга өнгөрсөн жил 10 тонн “Хакүхо” брэндийн будаа хураан авсан юм.
Б.Ням