Монгол улсыг төлөөлөн гадаад улсад суух долоон элчин сайдыг томилох
асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж байна. Цагаан сарын баярын
өмнө элчингүүдийг томилох гэж тун шуурхай хуралдаж байгаа юм.

Монгол улсыг төлөөлөн гадаад улсад суух долоон элчин сайдыг томилох асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж байна. Цагаан сарын баярын өмнө элчингүүдийг томилох гэж тун шуурхай хуралдаж байгаа юм. Өмнө нь мэдээлж байсанчилан Унгарын элчин сайдаар Т.Ганди, Италид ГХЯ-ны Европын газрын захирал Ш.Одонбаатар, Египетэд ГХЯ-ны Америк, Ойрхи Дорнод, Африкийн газрын захирал Б.Одонжил нар нэр дэвшсэн бол Австралид ажиллах элчин сайдаар ТЕГ-ын дарга Р.Болдыг сонгожээ. Мөн Вьетнам, Тайланд, Хойд Солонгост суух элчин сайд нарыг томилохоор хуралдаж байна. Дээрх хүмүүс Засгийн газрын хуралдаанаар дэмжигдвэл үдээс хойш байнгын хорооны хурлаар орж, маргааш УИХ-ын чуулганаар элчин сайд нарын сүүлийн томилгоог батлах юм.