зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.07.06
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Н.Энхбаяр: МАНАН-гийнхныг буулгаж авахын тулд улс төрийн нам хүчин эвсэл хөдөлгөөнийхөн нэгдэх цаг болсон

2012-2-13
0
ЖИРГЭХ
Өнөөдөр МҮЭСТО-нд МАХН, МҮАН-аас хамтран зохион байгуулж буй нээлттэй хуралдаан эхэллээ.
    Өнөөдөр МҮЭСТО-нд МАХН, МҮАН-аас хамтран зохион байгуулж буй нээлттэй хуралдаан эхэллээ. Хуралдаанд МАХН-ын дарга Н.Энхбаяр, МҮАН-ын дарга М.Энхсайхан, МАХН-ын ЕНБД Н.Удвал, МҮАН-ын дэд дарга Б.Цогтгэрэл, Амлалт нэхэх ард түмний холбооны тэргүүн Г.Уянга, БНН-ын дарга Б.Жаргалсайхан тэргүүтэй монгол орны өнцөг булан бүрээс сонгогдон ирсэн МАХН, БНН, МҮАН, МНН, МЛН, МАХөдН, Монголын эмэгтэйчүүдийн холбоо, эрс шинэчлэл хөдөлгөөн, Миний монголын газар шороо хөдөлгөөн, Үндэсний хас хөдөлгөөн, Монгол улсын үндэсний аюулгүй байдлын төлөө зүтгэе хөдөлгөөн, тусгаар тогтнол эвсэл, Амлалт нэхэх ард түмний холбоо, Монгол цэргийн бэлтгэл хүчний холбоо, Даяар монгол хөдөлгөөн, алтан ураг Чингүнжав сан ТББ, иргэдийг гэмт халдлагаас хамгаалах төв ТББ, Гонгоржавын бошигт сан, стратеги судлалын хүрээлэн ТББ, Тусгаар тогтнолын төлөө нэгдэгсэд, нийгмийн хүч либериал залуучуудын холбоо зэрэг нам, хөдөлгөөн, эвсэл, холбоо, ТББ-уудын төлөөлөл  800 гаруй зочид төлөөлөгчид оролцож байна. Нээлттэй хуралдаан МАХН-ын дарга Н.Энхбаярын илтгэлээр эхэлсэн юм.


-Өнөөдрийн хуралдаанаас дараа дараа хийх ямар ажлуудын санааг гаргахаар төлөвлөсөн бэ?

-МАХН, МҮАН өнөөдөр нээлттэй хуралдааныг хийж байна. Энэ хуралдааныг хэдийгээр энэ хоёр нам зохион байгуулж байгаа боловч улс орныхоо төлөө санаа зовнин ажиллаж байгаа бусад нам эвсэл хөдөлгөөнүүдийг урьсан. Ингээд бүгдээрээ нээлттэй хэлэлцүүлэг хийе, нээлттэй хуралдая, асуудлуудыг ярилцая, асуудлуудын талаар санал солилцъё гэсэн зорилготой байгаа. Миний ойлгож байгаагаар бол энэ хуралдаанаас бүх ард түмний их хуралдайг зохион явуулах уриалга гарах байх. Энэ хоёр нам зохион байгуулж иргэний хөдөлгөөнийхөнтэйгөө нэгдэж, бүх ард түмнийг уриалсан их хуралдайгаа хийе гэсэн санал хүсэл ч гэсэн гарч байгаа юм билээ. Ийм уриалга ийм шийдвэр энэ хуралдаанаас гарвал бид дэмжих болно. Түүнчлэн МАН, АН-тай бид тус тусдаа тэмцээд амжилт олохгүй юм байна. Тийм учраас эвсэл байгуулж нийтээрээ тэмцье гэсэн уриалгыг энэ хуралдаанаас гаргана байх. Эвслийг байгуулахын тулд нэлээн утга учиртай байгуулах ёстой гэж үзэж байгаа. Бид эвслийг байгуулж байгаа юм бол задардаггүй байх хэрэгтэй. Эвслийг байгуулж байгаа юм бол учир дутагдалгүй байх хэрэгтэй гэсэн шаардлагыг бид тавьж байгаа. Хэрвээ энэ хуралдаанаас дээрх шийдвэрүүд гарах аваас МАХН дэмжиж ажиллахад бэлэн байгаа.

-Сонгуулийн хуулийг танай нам эвсэл эсэргүүцэж байгаа. Энэ нээлттэй хуралдаанаар тус хуулийн талаар ярилцах уу?

-Саяхан батлагдсан сонгуулийн хууль бол өнөөдөр эрх барьж байгаа МАН, АН бүлэглэлийг улс төрийнг тавцанд дахин гаргахаар зохиогдсон хууль ш дээ. МАН, АН-гийнхан цаанаа болохоор ирэх сонгууль өөрсдийгөө ялуулах хуулийг гаргаж түүнийг баталчихаад наанаа болохоор сөргөлдсөн дүр үзүүлж ингэж авирлаж байгаа нь их муухай юм л даа. Монголын ард түмэн маань ямар хүмүүс вэ гэхээр цагаан цайлган сэтгэлтэй амархан хууртдаг хүмүүс учраас дахиад хууртчихна гэж МАНАН-гийнхан бодож байна. Ийм ч учраас өөрсдийгөө ирэх сонгуульд луйврийн аргаар оруулах гэсэн хууль баталсан учраас бид энэ дагуу үндсэн хуулийн цэцэд гомдол гаргасан. Мөн дотоод болон гадаадын томоохон байгууллагуудад сонгуулийн хуулийг өөрчил гэсэн шаардлагыг хүргүүлж байгаа. Дээр нь ард түмэндээ луйвар булхайтай сонгуулийн хуулийн зүйл заалтыг тайлбарлаж энэ хуульд битгий хууртаарай гэж бид ярьж байгаа.

-Тэгэхээр ирэх сонгуульд танай хоёр нам ялах магадлал байгаа юу?


-Саяхан Б.Цогтгэрэл дарга хэлж байна. МАНАН-гийнхныг буулгаж авахын тулд улс төрийн нам хүчин эвсэл хөдөлгөөнийхөн нэгдэх цаг болсон. Тийм ч учраас МАХН, МҮАН-ынхан улс төрийн нам хүчин эвслүүдийг нэгтгэж найдвартай бат бэх хүчирхэг холбоог байгуулахаар зорин ажиллаж байна. Ийм учраас бидэн дээр Ногоон нам, Бүгд найрамдах нам бусад нам эвсэл хөдөлгөөнүүд ирж нэгдэж байгаад баяртай байгаа. Бидэн рүү гэсэн ямарч хүнийг бид цаашаа гэж түлхэхгүй. Бид нэгдэж чадаж гэмээнэ л улс төрд үүрлээд байгаа авлигачдыг ирэх сонгуулиар улс төрийн тавцангаас арчиж чадна.

Энэ үеэр МҮАН-ын дарга М.Энхсайханаас цөөн зүйлийг тодрууллаа.

-МАХН, МҮАН-ын нээлттэй хуралдааныг зарлан явуулсан шалтгаан юу вэ?

-Өнөөдөр МАХН, МҮАН-ын улс төрийн холбооны нээлттэй хуралдаан болж байна. Энэ хуралдаанд маань Улаанбаатар хот болон хөдөө орон нутгаас уригдан ирсэн маш олон зочид төлөөлөгчид оролцож, улс орны өмнө тулгамдаад байгаа нөхцөл байдлын тухай ярилцаад бүх ард түмний их хуралдайг хэрхэн зохион явуулах талаар хэлэлцэж байна. Мөн удахгүй болох сонгуульд оролцохдоо МАХН, МҮАН төв нь байж бусад нам иргэний хөдөлгөөнүүдийг нэгтгэж сонгуульд авч орох талаар энэ хуралдаанаар хэлэлцэнэ.

-Хуралдааны гол ач холбогдол нь юу вэ?

-Гол нь өнөөдөр нийгэмд бий болоод байгаа нөхцөл байдалд үнэлгээ өгөөд тэр үнэлгээгээ иргэд олон түмэнд хүргээд эргээд түүн дээрээ үндэслэж бүх ард түмний их хуралдааныг зохион байгуулахад оршиж байгаа.


Б.Чимэг
0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Зочин (203.169.53.119)
    Авлигач олгиархиудыг зайлуулахын тулд энх баяр дарга ихийг хийх хүн шүү тиймэээс ардтүмэн маань энэ хүнийг дахин гаргаж улсаа цэвэрлүүлэх хэрэгтэй төрөө хямралаас түмнээ ядуурлаас аврах ганц найдвар бол энхбаяр
    2012 оны 02 сарын 14 | Хариулах
  • Зочин (203.169.53.119)
    Авлигач олгиархиудыг зайлуулахын тулд энх баяр дарга ихийг хийх хүн шүү тиймэээс ардтүмэн маань энэ хүнийг дахин гаргаж улсаа цэвэрлүүлэх хэрэгтэй төрөө хямралаас түмнээ ядуурлаас аврах ганц найдвар бол энхбаяр
    2012 оны 02 сарын 14 | Хариулах
  • Зочин (203.169.53.119)
    Авлигач олгиархиудыг зайлуулахын тулд энх баяр дарга ихийг хийх хүн шүү тиймэээс ардтүмэн маань энэ хүнийг дахин гаргаж улсаа цэвэрлүүлэх хэрэгтэй төрөө хямралаас түмнээ ядуурлаас аврах ганц найдвар бол энхбаяр
    2012 оны 02 сарын 14 | Хариулах
  • zochin (182.160.55.126)
    Amjilt husii
    2012 оны 02 сарын 14 | Хариулах
  • Зочин (182.160.34.248)
    avilgaliin tursun ah enhbayr urd zugiin shees enhsaihan yasan tolgoi jargalsaihan ene 3 mongoliig uud tatahaa hutsvaa 4 jil idej chadaaguinhee sharhaa nuhuh gej uhen hatan yavj tiim eh oronch ym bol ih hurald baih daa hiihen yasan ym be turul ariljee 3 lalariig ahin bitgii gargaarai
    2012 оны 02 сарын 13 | Хариулах
  • Зочин (182.160.43.188)
    МАНАН л биш бол чөтгөр ч хамаагүй сонгоно
    2012 оны 02 сарын 13 | Хариулах
  • Зочин (182.160.52.89)
    Hamar ah uriinhuu idsen uusniig yah gej bgaa yum boldoo
    2012 оны 02 сарын 13 | Хариулах
  • sak (49.0.137.247)
    yadaj IZNMAHNMUANBNN ene 4 negdcchihvel MANAN yamarch shansgui bolno doo
    2012 оны 02 сарын 13 | Хариулах
  • sandagaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaa (49.0.137.247)
    pralamentiin gaduurhi buh nam negdvel ch MAN-AN 2-t ayuliin haranga deldene dee
    2012 оны 02 сарын 13 | Хариулах
  • zochin (203.91.117.4)
    gurabdagch huchin garch irj baij shudraga esond debshil garna shine songolt mongoliin ulamjilaliin negdsen namd undesnii uzeltei buh zaluuchuud sanalaa uguh heregtei
    2012 оны 02 сарын 13 | Хариулах
  • Зочин (180.149.65.162)
    olon jijig chadwargvi yumnuud negdej baigana biz dee
    2012 оны 02 сарын 13 | Хариулах
  • Зочин (203.169.53.119)
    hooh tiim olon toloologch irsen yum uu
    2012 оны 02 сарын 13 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    7 цаг 26 мин
  • Наадмын нээлтийн тоглолтыг 7 дугаар сарын 11-ний 21:00 цагт дахин тоглоно
    7 цаг 39 мин
  • ТАНИЛЦ: Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    7 цаг 45 мин
  • Улсын цолон ойрхон бөх #6: Цэргийн заан Б.Батсуурь
    11 цаг 47 мин
  • 115 мянган тул загасны, 60 мянган зэвэг, хадран загасны жараахайг нутагшуулжээ
    Өчигдөр 13 цаг 57 мин
  • Мотокроссын улсын аварга шалгаруулах цуврал Дархан-Уул аймагт болно
    Өчигдөр 10 цаг 13 мин
  • Амралтын өдрийн жор: Зөөлөн, шүүслэг шорлог
    Өчигдөр 09 цаг 57 мин
  • Наадам айсуй: Түрүү жил айргийн тавд хурдалсан таван ШҮДЛЭН
    Өчигдөр 09 цаг 46 мин
  • ТАНИЛЦ: Зам хаах байршлууд
    Өчигдөр 09 цаг 38 мин
  • Улсын цолон ойрхон бөх #5: Аймгийн хурц арслан О.Наранбаатар
    Өчигдөр 09 цаг 21 мин
  • Улаанбаатарт 27 градус дулаан байна
    Өчигдөр 09 цаг 19 мин
  • Монгол тогооч нар дэлхийн аваргын хагас шигшээд оролцох эрхээ авлаа
    Уржигдар 18 цаг 13 мин
  • Наадмын нээлтийн тоглолтыг хоёр удаа тоглоно
    Уржигдар 17 цаг 40 мин
  • Голомт банкны кредит картаар Subscription үйлчилгээний эрхээ сунгаад буцаан олголт аваарай
    Уржигдар 17 цаг 28 мин
  • Тогтмол хэрэглээ бүрийг урамшуулах Big Loyalty хөтөлбөр үргэлжилж байна
    Уржигдар 17 цаг 26 мин
  • Төсвийн хүрээний мэдэгдэл, төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв
    Уржигдар 17 цаг 20 мин
  • "Монгол дархан: өв, урлахуй" тусгай үзэсгэлэнд 60 уран бүтээлч 130 гаруй бүтээлээ дэлгэлээ
    Уржигдар 16 цаг 24 мин
  • Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна
    Уржигдар 16 цаг 12 мин
  • Ч.Ундрам: Олимпийн төрөлд байдаг спортуудаа төрөөс дэмжих нь зүйтэй
    Уржигдар 15 цаг 36 мин
  • Голомт банк 2024 оны Тогтвортой хөгжлийн тайлангаа нийтэллээ
    Уржигдар 15 цаг 14 мин
  • Инээмсэглэл шиг ээ "гоёхон барилддаг" хүчтэн Д.Амарсайханы тухай 24 баримт
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • 17 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Хамгийн залуу эмэгтэй МУГТ болж буй Н.Нандинхүсэл гэж хэн бэ?
  • С.Цэнгүүн: Наадмын өдрүүдээр Б.Чойжилсүрэн сайд “мега хулгай” хийх гэж байна
  • Долоодугаар сарын эхэн өдрүүдийн цаг агаарын төлөв
  • ГАЗРЫН НАЙМАА: МУ-ын 2 га газрыг БНСУ-ын иргэд хууль бусаар 3 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР заржээ
  • П.Мөнхтулга: Морин уралдаанд малчдын морь уралдах боломжгүй болсон
  • Улсын цолонд ойрхон бөх #1: Аймгийн хурц арслан Д.Алтанцоож
  • Засгийн газрын эмэгтэй сайд нарын ХОМ
  • Төрийн гурван өндөрлөгийн ХОМ
  • Х.Тэмүүжин: Хууль зүйн байнгын хороо яг л шүдгүй арслан шиг байна
  • Б.Энхбаяр: АН хуралд суудаггүй хүмүүсээ татаж ав
  • Ч.Ундрам: Өнөөдөр МУГТ болсон тамирчдад сар бүр 1 сая төгрөгийн урамшууллыг насан туршид нь олгоно
  • Г.Занданшатар: Хүн төвтэй хандлага төрийн албаны үндсэн зарчим болох ёстой
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • ШУУД: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ
  • Г.Дамдинням: Увс аймаг дахь асуудал “Алт” аяны хүрээнд яригдахгүй
  • Монгол тогооч нар дэлхийн аваргын хагас шигшээд оролцох эрхээ авлаа
  • ШУУД: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ
  • Б.Энхбаяр: АН хуралд суудаггүй хүмүүсээ татаж ав
  • Инээмсэглэл шиг ээ "гоёхон барилддаг" хүчтэн Д.Амарсайханы тухай 24 баримт
  • С.Цэнгүүн: Наадмын өдрүүдээр Б.Чойжилсүрэн сайд “мега хулгай” хийх гэж байна
  • Хамгийн залуу эмэгтэй МУГТ болж буй Н.Нандинхүсэл гэж хэн бэ?
  • П.Мөнхтулга: Морин уралдаанд малчдын морь уралдах боломжгүй болсон
  • ГАЗРЫН НАЙМАА: МУ-ын 2 га газрыг БНСУ-ын иргэд хууль бусаар 3 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР заржээ
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • 17 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Г.Занданшатар: Хүн төвтэй хандлага төрийн албаны үндсэн зарчим болох ёстой
  • Б.Батцэцэг: Манай дипломатууд цөөн хүчээр асар их ажлыг амжуулдаг
  • Улсын цолонд ойрхон бөх #1: Аймгийн хурц арслан Д.Алтанцоож
  • Засгийн газрын эмэгтэй сайд нарын ХОМ
  • Төрийн гурван өндөрлөгийн ХОМ
  • Улсын цолон ойрхон бөх #3: Аймгийн хурц арслан Н.Амгаланбаатар
  • Ч.Ундрам: Өнөөдөр МУГТ болсон тамирчдад сар бүр 1 сая төгрөгийн урамшууллыг насан туршид нь олгоно
  • Х.Тэмүүжин: Хууль зүйн байнгын хороо яг л шүдгүй арслан шиг байна
  • Г.Дамдинням: Увс аймаг дахь асуудал “Алт” аяны хүрээнд яригдахгүй
  • Б.Түвшин: Эдийн засгийн байдлаа алсдаа харж, төлөвлөж чадахгүй байна
24 баримт
  • Хамгийн залуу эмэгтэй МУГТ болж буй Н.Нандинхүсэл гэж хэн бэ?
  • 17 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • Инээмсэглэл шиг ээ "гоёхон барилддаг" хүчтэн Д.Амарсайханы тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК