Таван толгойн хувьцаанаас иргэдэд 20 хувийг тараахаар эрх баригч
намууд ярилцаж байгаа билээ. Хүн бүрт 1072 хувьцаа олгох тул иргэдэд
Засгийн газарт зарах эсвэл хадгалах гэсэн сонголт үлдээж байгаа. Харин
Засгийн газраас сургалтын төлбөр, “Хүний хөгжил сан”-гийн мөнгө гээд
ихэнхи мөнгөө авчихсан байгаа оюутнууд яах вэ? гэсэн асуулт гарч байна.

Таван толгойн хувьцаанаас иргэдэд 20 хувийг тараахаар эрх баригч намууд ярилцаж байгаа билээ. Хүн бүрт 1072 хувьцаа олгох тул иргэдэд Засгийн газарт зарах эсвэл хадгалах гэсэн сонголт үлдээж байгаа. Харин Засгийн газраас сургалтын төлбөр, “Хүний хөгжил сан”-гийн мөнгө гээд ихэнхи мөнгөө авчихсан байгаа оюутнууд яах вэ? гэсэн асуулт гарч байна. Үүнд УИХ-ын гишүүн С.Баярцогт хариулахдаа “Оюутнууд нэгдүгээр сарын байдлаар сургалтын төлбөртөө нэг сая төгрөг, сар бүр 21 мянган төгрөг гээд нийт нэг сая 410 мянган төгрөг төрөөс авчихсан байгаа. Тиймээс үлдсэн 90 мянган төгрөгтөө тааруулж Таван толгойн хувьцаанаас худалдан авч болно” гэв. Таван толгойн хувьцааны нэгж үнийг тогтоож, IPO хийсний дараа оюутнууд 90 мянган төгрөгөөр хэдэн ширхэг хувьцаа авч болохыг тогтоох юм. Энэ асуудлыг маргааш УИХ-ын чуулганаар хэлэлцэнэ.