Өнөөдөр УИХ-ын намрын чуулганы сүүлийн хуралдаан болох гэж байна.

Өнөөдөр УИХ-ын намрын чуулганы сүүлийн хуралдаан болох гэж байна. Үдээс өмнө Хуульчийн эрх зүйн байдлын тухай, Шүүхийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Орон нутгийн хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах, Таван толгойн нүүрсний ордыг ашиглах зарим асуудлын тухай тогтоолд өөрчлөлт оруулах, Боловсролын тухай хуульд нэмэлт өөрлөлт оруулах тухай зэрэг хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлэг болно. Харин үдээс хойш буюу 16 цаг 30 минутаас эхлэх хуралдаанаар дээрх асуудлуудыг үргэлжлүүлэн хэлэлцэхээс гадна Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Инновацийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцэж 2011 оны намрын ээлжит чуулганы хаалтын үйл ажиллагааг хийнэ. Харин АН, МАН орон нутгийн сонгуулийн тухайд тохиролцож чадахгүй бол чуулганыг маргааш хүртэл сунгах магадлалтай байгааг АН-ын бүлгийн дарга Ч.Сайханбилэг өчигдөр мэдэгдсэн юм.