"Азтай бадарчин 2012" реалити шоуг зохион байгуулахаар боллоо

Хошин урлаг шинэ шатанд үүсч хөгжсөний 20 жилийн ойд зориулан Монголын хошин урлагийн академи, "SBN" телевизтэй хамтран "Азтай бадарчин 2012" реалити шоуг зохион байгуулахаар болжээ. Энэхүү тэмцээн нь гурван үе шаттай болох ба бүртгэл нь энэ сарын 11-нээс 27-ныг дуустал SBN телевизийн байранд явагдаж байна. Тэмцээнд оролцогчдод ямар нэг шалгуур заагаагүй ба сонирхсон хүн бүр оролцох боломжтой юм байна. Тэмцээний ялагч 10 сая төгрөгний эзэн болох ажээ.