Орхон аймгийн Засаг дарга асан Д.Оюунбатыг "Эрдэнэт" үйлдвэрийн Хуулийн хэлтсийн дарга Б.Мөнхжаргал зодсон хэрэг гарсан билээ. Хэргийн мөрдөн байцаах ажиллагаа дуусч, өнгөрсөн долоо хоногт прокурорын газарт хянуулахаар шилжүүлсэн байна. Түүнийг Эрүүгийн хуулийн 181.2.1-ээр буруутган зүйлчилжээ. Тус зүйл ангид “Догшин авирлаж, бусдын биед гэмтрэл учруулсан бол гурваас дээш таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ хэмээн заасан байдаг аж.
Б.Чимэг