Бурхан шашны тэргүүн нартай уулзлаа

Нийслэлийн төр, захиргааны байгууллагын удирдлагууд Улаанбаатар хотноо үйл ажиллагаа явуулж буй Бурхны шашны хийдүүдийн тэргүүн нарыг өнөөдөр “Хангарьд” ордонд хүлээн авч уулзлаа. Нийслэлд үйл ажиллагаа явуулах бүртгэлтэй 60 гаруй буддын сүм хийд байдгаас өнөөдрийн уулзалтанд тогтмол үйл ажиллагаа явуулдаг 30 орчим хийдийн тэргүүнүүд хүрэлцэн ирсэн байна. Тус уулзалтаар удахгүй тэмдэглэх цагаан сарын баярыг сүм хийдүүдийн зүгээс хэрхэн зөв зохистой зохион байгуулах талаараа ярилцсан байна.