Мартин Скорсезийн найруулсан “Hugo” кино, Майкл Хазанавикусын найруулсан “The Artist” яг одоо үргэлжилж буй 84 дэх удаагийн Оскарын шагнал гардуулах наадмаас тав тав шагнал хүртээд байна. “Hugo” кино хамгийн олон буюу 11 номинацид нэр дэвшиж шилдэг киноны хөгжим, шилдэг дууны эвлүүлэг, шилдэг найруулал, шилдэг зураг авалт, шилдэг эффектийн номинацид тус тус өрсөлдөгчдөө ялаад байна. “Hugo” киног техникийн чиглэлийн шагналуудыг “цөлмөж” байхад “The Artist” шилдэг зураглал, шилдэг найруулал, шилдэг жүжигчин зэрэг томоохон шагналуудыг авсаар. Харин үлдсэн номинациудад энэ 2 кино шагнал авах болов уу? Энэ асуултын хариу энэ жилийн Оскарын наадмын хамгийн олон шагнал хүртсэн киног тодорхойлох болно.
Д.Идэр



