Сар шинийн баярын өдөр буюу шинийн 2-нд хоёр хүн золгүй байдлаар амь насаа алджээ. Тодруулбал, Баянгол дүүргийн аравдугаар хороонд 23 настай иргэн Б өөрийн эзэмшлийн хучлагатай автомашиндаа найз охин О-гийн хамт угаартсан байдалтай нас барсан байна. Тэднийг угаартсан уу, гадны нөлөөтэй амиа алдсан уу гэдгийн дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж эхэлжээ. Мөн тус өдөр Сонгинохайрхан дүүргийн хоёрдугаар хороонд оршин суух 84 настай З гэгч таван ханатай гэртэйгээ шатаж нас барсан байна.
Б.Чимэг