ОХУ-ын ерөнхийлөгчийн сонгууль болоход долоо хоног үлдээд байна. Тиймээс улсын сонгуулийн хорооныхон урьдчилсан санал хураалтаа идэвхжүүлжээ. Сонгуулийн урьдчилсан дүнг бодитой болгох зорилгоор 94 сонгогч амьдран суугаа Алтайн хязгаарын 4 алслагдсан суурин газарт хүртэл урьдчилсан санал хураалтыг явуулж байгаа аж.

ОХУ-ын ерөнхийлөгчийн сонгууль болоход долоо хоног үлдээд байна. Тиймээс тус улсын сонгуулийн хорооныхон урьдчилсан санал хураалтаа идэвхижүүлжээ. Сонгуулийн урьдчилсан дүнг бодитой болгох зорилгоор 94 сонгогч амьдран суугаа Алтайн хязгаарын дөрвөн алслагдсан суурин газарт хүртэл урьдчилсан санал хураалтыг явуулж байгаа аж. Урьдчилсан санал хураалт ингэж хүчтэй явагдаж байгаатай зэрэгцэн ОХУ-д В.Путиныг эсэргүүцэгчдийн жагсаал улам бүр идэвхжиж 80 мянган хүнийг хамарсан нь сүүлийн 21 жилд тохиогоогүй үзэгдэл гэнэ. Жагсагчид “Путин бол хулгайч тэр Монгол улсын ерөнхийлөгч Н.Энхбаярт найр тавьж, манайхаас зээлсэн их өрийнх нь 98 хувийг цайруулсан" хэмээн шүүмжилсэн байна. Жагсагчид ерөнхийлөгч асан В.Путин төдийгүй Монгол улсын экс ерөнхийлөгч рүү дайрсан, заналхийлсэн мэдэгдлээ тасралтгүй явуулсаар байгаа аж. Энэхүү В.Путины эсрэг хийсэн мэдэгдэлдээ “Энэ жагсаалын ард хэн байгааг бид мэдэж байна. Америкийн Засгийн газар, тодруулбал тус улсын төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон байгаа” гэсэн байна.
Б.Чимэг