Украйны тагнуулын алба ОХУ-ын ерөнхий сайд В.Путины амь насанд халдах
гэж байсан хоёр этгээдийг Украйны Одесса хотоос баривчилжээ.

Украйны тагнуулын алба ОХУ-ын ерөнхий сайд В.Путины амь насанд халдах гэж байсан хоёр этгээдийг Украйны Одесса хотоос баривчилжээ. Тэд ирэх долоо хоногийн ням гарагт буюу гуравдугаар сарын дөрөвний өдөр болох ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр халдлага үйлдэхээр төлөвлөж байжээ. Гэмт этгээдүүд энэ тухайгаа Оросын Нэгдүгээр телевизийн сурвалжлагачид ярьсан бөгөөд үүнийг нь В.Путины хэвлэлийн төлөөлөгч үнэн хэмээн давхар баталж байгаа юм. “Риа Новости”-гийн мэдээлснээр тэдний нэг болох Илиа Пианзин ярихдаа түүнийг Чехийн цэргийн удирдагч Доку Умаров хөлсөлсөн гэсэн байна. Харин хамтрагч нь болох Адам Осмаевыг 2007 оноос интерполоор эрэн сурвалжилж байсан аж.