Америкийн кино академийн дээд шагнал болох Оскарын 84 дүгээр наадамд ирсэн зочид, жүжигчид хамгийн гоё хувцсаа өмссөн биз. Оскарт өмссөн оддын гангараанд үзэгчид үнэлгээ өгсөн байна. Хэний гоёл тэдэнд хамгийн их таалагдаж, хэнийх нь хамгийн муухайд тооцогдсоныг танд хүргэж байна.
Д.Идэр

Алдарт жүжигчин Анжелина Жоли улаан хивсний ёслолд сайхан хөлөө гаргасан урт хар даашинз өмссөн нь олны таашаалд ихэд нийцжээ. Тэрээр +А үнэлгээ авч олонд таалагдсан гоёл өмссөн оддын нэгдүгээрт жагсаж байна.

Жейлогийн өмссөн Зухайр Мурадын мөртэй даашинз олонд таалагдаж А үнэлгээ авчээ.

Эмма Стөүн Жиамбатиста Валли Коутурын улаан даашинзаар гоёжээ. Өндөр хүзүүтэй, мөрөн дээрээ банткатай даашинз нь түүнд тун ч их зохижээ. Үсээ овоолж Луй Вуиттоны тансаг боолтоор ороосон нь төгс зохицол гэлтэй. Түүний хувцаслалтад үзэгчид А үнэлгээ өгчээ.

"Төмөр хатагтай" киногоороо Оскарт нэр дэвшсэн жүжигчин Мерил Стрип Ланвины алтан шар өнгөтэй даашинзаар гоёжээ. Түүнийг Оскарын шагналтай адилхан өнгийн даашинз өмссөн тул гарцаагүй шагнал авах нь гэж үзэгчдийн таамагласан нь нүдээ олсон хэрэг болж гол дүрийн шилдэг эмэгтэй жүжигчин болсон билээ. Түүний хувцаслалтад үзэгчид +В үнэлгээ өгсөн байна.

Стейси Кейблер гоёмсог шаргал даашинз өмссөн ч мөр нь байн байн унаж байсан нь үзэгчдийг бага зэрэг гонсойлгов. Тэрээр +С үнэлгээ авчээ.

Сандра Баллокын Марчесагын хар-цагаан өнгийн даашинз хээнцэр боловч ард талынх нь хэсэг урд хэсгээсээ дээр загвартай харагдаж байв. Түүний даашинз В үнэлгээ авчээ.

Мариа Меноуносын бүдэг ногоон даашинз үзэгчдэд тун ч их таалагджээ. Унжсан ээмэг, овоолсон үсний засалт, сайхан харц нь түүнийг улам чимсээр. Тэрээр -А үнэлгээ авчээ.

"Муу багш" киноны жүжигчин Камерон Диаз Күччи Премерийн даашинзаар гоёжээ. Гэвч үзэгчид богинохон үс нь зохисонгүй хэмээн шүүмжилсэн гэнэ. Түүний даашинзад +В үнэлгээ өгсөн байна.

Эрэгтэйчүүд гоёход эмэгтэйчүүдээс мэдээж хялбар байдаг. Гэсэн хэдий ч Брэд Питтын Том Фордын хослол үзэгчдийн таашаалд нийцэж даашинзуудын дундуур нэлээн дээгүүр байр эзэлжээ. -А гэсэн түүнд өгсөн үнэлгээ хувцаслалтад нь байв уу? Царайд нь байв уу?

"Луугын шивээстэй охин" киногоороо нэр дэвшиж буй Рүүнэй Мара Гивенчи Коутурын луун хээтэй цагаан даашинзаар гоёсон байна. Түүний гүн хар өнгөтэй тэгш хар үс, улаан уруул, цагаан өнгөний эрс тэс байдал түүнийг бусдаас улам ялгаруулж байв. Тэрээр хувцаслалтдаа -А үнэлгээ авчээ.

Жүжигчин Баси Плиппс Долсе&Габаннагын даашинзаар гоёжээ. Цэнхэр ногоон өнгийн ээмэг, яв ягаан туфль нь үзэгчдэд таалагдсангүй. Тэрээ -С үнэлгээ авсан байна.

Улаан хивсний ёслолд цагаан даашинз өмссөн бүсгүйчүүд олон байв. Жүжигчин Фалтровын Том Фордын цагаан даашинз мэдээж гайхалтай байсан. Гэхдээ этгээд хачин нөмрөг нь үзэгчдэд таалагдаагүйн улмаас D үнэлгээ авсан байна.