Өнгөрсөн амралтын өдрөөр Өмнөговь аймагт гэр бүлийн гурван хүн учир битүүлгээр амиа алджээ. Цагдаагийн алба хаагчдыг хэргийн газарт очиход гэрийн эзэгтэй тоононоосоо боомилсон байдалтай амиа алдсан байсан аж.

Өнгөрсөн амралтын өдрөөр Өмнөговь аймагт гэр бүлийн гурван хүн учир битүүлгээр амиа алджээ. Цагдаагийн алба хаагчдыг хэргийн газарт очиход гэрийн эзэгтэй тоононоосоо боомилсон байдалтай амиа алдсан байсан аж. Харин нөхөр болон арван настай хүүхэд нь биедээ ил харагдах шархгүй нас барсан байжээ. Хэргийг аймгийн цагдаагийн хэлтэст шалгаж, мөрдөн байцаалт явуулж эхэлсэн байна. Тиймээс хэргийн талаар тодорхой мэдээлэл өгөхгүй байгаа аж.
Б.Чимэг