Германы канцлер Ангела Меркель өөр дээр нь таван хундага шар айраг асгасанаас болж бага зэрэг бухимдсан байна. Тэрээр Христ ардчилсан холбооны уулзалтад оролцохоор рестаронд очсон байжээ. Энэ хэрэг өчигдөр шөнө болсон юм.
Шар айраг асгасан зөөгчийг Мартин гэдэг байна. Зөөгч зүүн гартаа тавиуртай шар айрагнуудыг барьж, баруун гараараа хатагтай Меркельд үйлчилж байгаад тэнцвэрээ алдаж түүн дээр шар айраг асгасан байна. Зөөгчийн таван хундага шар айраг тавиураас нь гулгаж Германы хүчирхэг эмэгтэй нуруун дээр асгарав. Меркелийн шар айрганд норж буй бичлэг өнгөрсөн шөнийн турш Youtube-ээр “вирус” мэт тархав.

Шар айраг асгасан зөөгчийг Мартин гэдэг байна. Зөөгч зүүн гартаа тавиуртай шар айрагнуудыг барьж, баруун гараараа хатагтай Меркельд үйлчилж байгаад тэнцвэрээ алдаж түүн дээр шар айраг асгасан байна. Зөөгчийн таван хундага шар айраг тавиураас нь гулгаж Германы хүчирхэг эмэгтэйн нуруун дээр асгарав. Меркелийн шар айрганд норж буй бичлэг өнгөрсөн шөнийн турш Youtube-ээр “вирус” мэт тархав.
Хажуугийн зөөгч нь азгүй явдлын дараа хатагтайн нуруун дээр асгарсан шар айргийг хурдхан арчиж өгсөн байна. Удалгүй Меркель тайвширч ширээн дээрээ шар айраг ууж суугаа харагдана.
Мартин зөөгчийн оронд өөр эмэгтэй зөөгчийг хатагтай Меркельд үйлчлүүлэхийг түүний хамтрагч хүссэн байна.
Харин Мартин “Энэ азгүй явдал миний буруу байгаагүй. Хэн нэгэн нь намайг араас түлхсэн. Хундага тавиураас гулсахад би зогсоохыг хичээсэн боловч оройтсон байсан” гэв. Бичлэг дээрээс үзвэл Мартины хэлсэн үнэн байж болох юм. Энэ явдлын дараа Мартин удаан хугацаанд шокд орсон гэнэ.
“Хэрвээ та зөөгч бол улсынхаа удирдагчийн нуруу руу шар айраг асгах нь таны хийх ёстой зүйл биш” гэж Youtube хэрэглэгчид хатуу шүүмжилсэн сэтгэгдэл ихээр үлдсэн байна. Бичлэгийг энд дарж үзнэ үү.

Д.Идэр