Өчигдөр оройноос эхлэн Сүхбаатарын талбайг өндөржүүлсэн хамгаалалтанд авчээ.

Өчигдөр оройноос эхлэн Сүхбаатарын талбайг өндөржүүлсэн хамгаалалтанд авчээ. Учир нь МАХН-ынхан Сүхбаатар дүүргээс талбайд арга хэмжээ зохион явуулахаар авсан эрхийнхээ дагуу тайзаа засах гэтэл Сүхбаатар дүүргийн хэв журмын хэлтсийн дарга Амармөрөн тэргүүтэй цагдаагийн бүх албан хаагчид, тагнуулынхан, замын цагдаагийн газар, Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтсийн цагдаа нарын бүрэлдэхүүнтэй өндөржүүлсэн хамгаалалтын ирж саатуулжээ.
Энэ талаар МАХН-ын Олон нийттэй харилцах албанаас тодруулахад “Бид хуулийн дагуу гурав хоногийн өмнө талбайд арга хэмжээ зохион байгуулах мэдэгдлээ өгч зөвшөөрлөө авсан. Гэтэл бидний ажлыг цуцалчихсан. Мөн тайз засахыг зогсоо хэмээн шаардсан” гэв.
Харин цагдаагийн ажилтнаас тодруулахад “МАН-ынхан тус талбайг гуравдугаар сарын нэгний 17.00 цаг хүртэл авсан. Тиймээс МАХН-ын ажлыг цуцалсан” гэлээ.
Б.Чимэг