Есхөн сарын өмнө Стэмфорд Бриж цэнгэлдэхэд хөл тавьсан дасгалжуулагч
Андре Виллаш-Боаш ажлаасаа халагдав. "Премьер лиг"-ийн хүрээнд өнгөрөгч
бямба гаригт “Уэст Бромвич Албьон”-ы талбайд зочилж, 1:0 харьцаатай
ялагдал хүлээсэн “Челси” сүүлийн 12 тоглолтоос ердөө гуравхан хожил
аваад байсан юм.

Есхөн сарын өмнө Стэмфорд Бриж цэнгэлдэхэд хөл тавьсан дасгалжуулагч Андре Виллаш-Боаш ажлаасаа халагдав. "Премьер лиг"-ийн хүрээнд өнгөрөгч бямба гаригт “Уэст Бромвич Албьон”-ы талбайд зочилж, 1:0 харьцаатай ялагдал хүлээсэн “Челси” сүүлийн 12 тоглолтоос ердөө гуравхан хожил аваад байсан юм. Дээрх тоглолтын дараа багийн удирдлага шийдвэрээ гаргажээ. Өдгөө 34 настай португаль мэргэжилтэн 2011 оны зургадугаар сард “Челси”-гийн менежерийн ажлыг хүлээн авсан ч ийнхүү халагдлаа. Түүнийг ажлаас нь чөлөөлснөөр “Челси”-д хагас хамгаалагчийн байрлалд тоглож байсан Роберто ди Маттео энэ улирал дуустал түр хугацаанд багийг дасгалжуулахаар болжээ.