зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.07.01
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

ХЗХ-ны хохирогчид мэдэгдэл гаргалаа

2012-3-05
0
ЖИРГЭХ
Хадгаламж зээлийн хоршооны хохирогчдын эрхийг хамгаалах холбооны дэд тэргүүн Х.Оюунчимэг тэргүүтэй хэсэг нөхөд ирэх тавдугаар сараас жагсаал цуглаан зохион байгуулахаар болоод байгаа. Тэд “Төр алдаа гаргасан, алдаагаа хүлээх ёстой.
    Хадгаламж зээлийн хоршооны хохирогчдын эрхийг хамгаалах холбооны дэд тэргүүн Х.Оюунчимэг тэргүүтэй хэсэг нөхөд ирэх тавдугаар сараас жагсаал цуглаан зохион байгуулахаар болоод байгаа. Тэд “Төр алдаа гаргасан, алдаагаа хүлээх ёстой. Бидэнд бодит хохирол учирсан. Төрөөс бидний үлдсэн хохирлыг барагдуулахгүй удаж байна. Хуулийн байгууллагаар олон жил явсан ч үр дүнд хүрсэнгүй. Тиймээс хохирлыг бүрэн барагдуултал тэмцэнэ” гэж байв. Харин өнөөдөр мэдэгдэл гаргажээ. Уг мэдэгдлийг бүрэн эхээр нь хүргэж байна.    

МОНГОЛ ХҮНИЙ ЭРХИЙГ ХАМГААЛАХ ХОХИРОГЧДЫН НЭГДСЭН ХОЛБОО

Монголчуудаа, эх орончид оо!

    Монгол улс Монголын ард түмэн 1990 оноос хүний эрх, эрх чөлөө, ардчилал, шударга ёсыг дээдэлсэн хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгмийн цогцлоон хөгжүүлэх замыг сонгосон билээ. Гэтэл өнөөдөр нийгмийн баялагийн тэгш бус хуваарилалт газар авч, албан тушаалаа ашиглан зүй бусаар хөлжигсөд төрийн түшээ, түшмэдүүдийн дураар дургих эрх мэдлээ хэтрүүлэн ашиглах нь хэрээс хэтэрлээ. Энэ бурангуй нийгмийн амьд жишээ болсон ХЗХ-ны хохиргогчид, МИ-8-ын хэрэг, Хонгор сумын иргэд, ВАКО орон сууц захиалагчид, САПУ Багануурын архины хордлогынхон, 7-р сарын 1-ны хохирогчдын хэргүүд гарч олон мянган иргэдийн амьдрал сүйрч эрүүл мэнд, амь нас, эдийн засгаараа хохирч хууль, хүний эрх шударга ёс урьд хожид байгаагүйгээр хөсөрдөж үндэсний эрх ашиг, улс орны хөгжил төр, засгийн нэр хүнд ноцтойгоор унаж байсныг бид мартаагүй ээ.
    Энэ хэргүүдийн шийдвэрлэх явц хэт удааширсаны улмаас иргэдийн төр, засагтаа итгэх итгэл алдарч, хохирч шаналсан иргэдийн хохирол өдөр, хоногоор нэмэгдсээр 2 засгийн нүүр үзэж байна. Монголын ард түмэн бид уух ус, амьсгалах агаар, гишгэх газар, өмч хөрөнгө, сонгох сонгогдох эрх, амь нас, алдаж болох бүх зүйлээ алдсаар байна. Газрын наймаа хэрээс хэтэрч, гэр хорооллын ард иргэдэд ардчиллаас оногдсон ганц өмч хөрөнгө болох газрыг нь луйвардаж түрэмгийлэн авах боллоо. Хотын төвийн орон сууцны кв.м нь 1000-2500 ам.доллар байхад хотын төвийн иргэдийн газрын болохоор 100 мянгаар үнэлдэг нь төрийн нэрийг барьсан дээрэм биш үү. Хамгийн аймшигтай нь агаарын бохирдлоос удам залгах Чингисийн Монгол үрс маань хүн болох хувьгүйгээр жилдээ 30 мянгуулаа хэвлийдээ амь эрсдэж байгааг өдрийн сонин дээр “Хатагтай эмнэлэг”-ийн судалгаагаар дурьдсан байдаг.

Ах дүү Монголчууд аа!

 Хоршоо дампууруулсан нөхдүүдэд 10 жилийн ял өгсөн. Улс орны минь дампууруулсан авлигчдад ямар ял өгөх вэ?

Төр:

1.    Хонгор сумын иргэдийн тогтвор суурьшилтай амьдрах орчин нөхцлийг бүрдүүлэх, эрүүл мэнд, амь насаараа хохирсон иргэдэд нөхөн олговор олгох хууль эрх зүйн орчныг яаралтай бүрдүүлээгүй.
2.    МИ8-ын хэрэг дээр  Эрүүгийн хуулийн тусгай анги 272-р зүйлийг тухайн үед санаатайгаар алга болгосон албан тушаалтан Ц.Нямдоржид хариуцлага тооцож, ял завшсан албан тушаалтны хэргийг сэргээгээгүй.
3.    Хааны зам Вако ХХК-ийн буруутай үйл ажиллагаанаас болж хохирсон иргэдийн хохирлыг бүрэн барагдуулаагүй, 5 хүний дунд байр өгсөн.
4.    2008.07.01-нд Үндсэн хуулиар олгогдсон сонгох сонгогдох эрхээ зөрчүүлсэн иргэд, ард түмнийхээ өөдөөс галт зэвсэг хэрэглэж Монгол хүний амь нас, эрүүл мэнд, эрх эрх чөлөөнд ноцтойгоор халдсан энэ үйлдэлдээ Монголын Засгийн Газар ард түмнээсээ албан ёсоор уучлалт гуйгаагүй.
5.    Ноцтой байдал үүсгэхэд хүргэсэн эрх бүхий албан тушаалтнуудад хариуцлага тооцоогүй.
6.    Төрийн буруутай үйл ажиллагаанаас хэлмэгдэж ял авсан иргэдээ цагаатгах, хэлмэгдсэн бүх иргэдийн хохирлыг бүрэн барагдуулж нөхөн олговор олгох тал дээр дорвитой ажил хийгдээгүй.
7.    Коммунистууд түүхэндээ ард иргэдийнхээ эдийн засгийн эрхэнд халдсаар ирсэний тод жишээ нь 1937 оны хэлмэгдүүлэлт, нэгдэлжих хөдөлгөөн, 6 банкны дампуурал, 20-р тогтоол юм. 2000-2004 оны УИХ-д үнэмлэхүй олонх болж байсан Монгол Ардын Намын засаглалын үед ноцтой хийдэл бүхий хууль баталж, улмаар санхүүгийн салбарт хяналт, зохицуулалтын ажлыг санаатайгаар орхигдуулсаны улмаас 10-аад мянган хадгаламж эзэмшигчидтэй 26 хоршооны 72 тэрбумын Монгол улсын түүхэнд гараагүй том луйвар хэлмэгдүүлэлтийн хэрэг 2006 онд нийгмийг цочроож байсан. Тухайн үеийн Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Энхбаяр нь намрын чуулган дээр хэлсэн үгэндээ хуруу хумсаа хуйхалж олсон ард ирггэдийн мөнгөн хөрөнгийг 100% барагдуулах нь шударга ёсонд нийцнэ гэж хэлж байсан нь олон хохиогчдын сэтгэл итгэлийн гэгээ болж байлаа.
    Хохирогчдын уйгагүй тэмцэл, өвлийн хүйтэнд үс гэзгээ тайран, нялх үрээ тэвэрч, өлсгөлөн зарлаж Ху намын батлах уран, Намын байранд нь 3 сар сууж, тэмцлийн бүхий л хэлбэрээр мятрашгүй тэмцсэний үр дүнд нийгэм олон нийтийн дэмжлэгээр нэг удаагийн хохирол барагдуулах хууль батлагдсан юм.  Зовох цагт нөхрийн чанар танигдана гэдгээд МоАХ нь Ардын намын намын байранд суулт хийж, Их тэнгэрийн аманд хаалт хийж байх үе 2007 оны 4-р сард Ардчилсан Эмэгтэйчүүд хөдөлгөөнтэй мөр зэрэгцэн бидэнтэй хамт тэмцэж байсныг бид мартаагүй ээ.
Тэр үеийн хүнд хэцүү үед биднийг дэмжиж байсан МоАХ-ны партизануудын нэг Ренцэнтавхай, Ахмадын Чөлөөт Холбооны тэргүүн Баасан, Эрх чөлөө төвийн Ариунаа нартаа үргэлж баярлаж байдгаа илэрхийлье.
2008 оны сонгуулиас өмнө эрх баригчид бүх 26 хоршоодын битүүмжилсэн хөрөнгө 43 тэрбумын хөдлөх үл хөдлөх хөрөнгө 10 гаруй тэрбумын зээлдэгч, 20 гаруй газар 5 лицензийг цагдаагийн битүүмжлэлд авч, хохиргогчдын хохирлыг бүрэн барагдуулна гэж Засгийн газар шоудаж байсан билээ.  Гэтэл одоогийн байдлаар  цагдаагийн битүүмжлэлд 1.6 тэрбумын үнэлгээтэй 25 мянга гаруй иргэдийн хөрөнгийг цагдаа хулгайлсан. Шүүх дээр өнгөтэй үнэтэй хөрөнгүүдийг битүүмжлэлээс чөлөөлсөн ШШГГазар нь дуудлага худалдааны хуулиа зөрчиж 15-16 дуудаж үнэ бүхий хөрөнгүүдийг анхны үнээс 2-3 дахин хямд танил талдаа худалдсаныг олон баримтаар нотолно. Үүнд:
1.    Баян-Өндөр ХЗХ-ны 25-р эмийн сангийн урд талын Пелснер төвийг олимпийн аваргуудад хямдаар зарсан байдаг.
2.    Гэр хороолол ХЗХ-ны Россия рестораныг ШШГГ-ын төлбөр барагдуулах ажлын хэсгийн дарга Очирбат  найздаа дуудлага худалдаа хийхгүйгээр 360.000.000 төгрөгөөр /Гурван зуун жаран сая төг/ зарсан байдаг.
3.    ХЗХ-дын битүүмжлэлд байсан барилгын материалуудаар бүх шоронгуудын барилгын засварын ажлыг хийсэн гэх мэт.
Таван ашигт малтмалын лицензийг шинэчилсэн бүртгэл хийнэ гээд Кадастрын газар луйвардсан. Тэрч байтугай Нийслэлийн газрын алба дуудлага худалдаа хийлгүй захирамж гаргаж хоршооны битүүмжилсэн хөрөнгө БЗД-ийн 10-р хороон дахь 10 илүү гар газрыг хууль бусаар эрх мэдлээ ашиглаж, улаанбаатар Газ ХХК-д эзэмшүүлэн ашиглах шийдвэр гаргаж эрх мэдлээ урвуулан ашиглаж ноцтой гэмт хэрэг үйлдсэн байна.
ХЗХ-ны хохирогчид бид төрдөө дахин итгэж чононд хонио хадгалуулж дахин алдлаа. чонийн амнаас гараад барын аманд орсноо ухаарч тэмцэх цаг боллоо. Монгол улсын иргэн бүр хууль шүүхийн өмнө тэгш эрхтэй юм бол арилжааны 16 банкны эрсдлийг төр даасан. Банк ч хуулийн этгээд, Хоршоо ч хуулийн этгээд. Иймд ард түмнээ алагчлах ёсгүй.
Төрийн албаны хуулийн 4.2.7-д хууль тогтоомжид заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэх явцад гаргасан алдааны улмаас төрийн албан хаагчийн учруулсан хохирлыг төр хариуцна гэсэн нь 2002 оны 6-р сарын 28-нд ардын нам дангаараа засгийн эрх барьж байх үед баталсан хууль юм.
Мөн Хоршоодын мөнгөөр сонгуулийн санхүүжилт авч улс төрд орсон Монгол Ардын намын нөхдүүд эр зориг гарган эргүүлж өгнө үү. Эдгээр хүмүүсийг дурьдвал:
  •   ББС ХЗХ-ны эзэн Энхтөрөөр 2004 оны сонгуулийн менежерээ хийлгэж байсан Занданшатар
  •  ББС ХЗХ-ноос их хэмжээний мөнгө зээлсэн Сономпил, Бат-Эрдэнэ
  •  ББС ХЗХ-ноос их хэмжээний  зээл авсан Увс аймгийн нутгийн зөвлөлийн дарга Хийморсангийн битүүмжилсэн хөрөнгийг чөлөөлж зээлдэгч биш болгож Шүүхийн шийдвэр гаргуулсан Ц.Нямдорж
  •  Гэр хороолол барилгажилт ХЗХ-ны үүсгэн байгуулагч Шийлэгдамба тус хоршоонд Алтаргана худалдааны төвийг үнэ хүргэж шахсан Хүрэлсүх,
    Амьдралаа өөрсдөө авч явсан бид төрийн халамж элдэв өглөг буян нэхээгүй алдсан мөнгөө нэхэж байна. Тухайн үеийн нэг талхны мөнгө одоо нэг чүдэнз хүрэхгүй болсон. Улс ч нуруу хатуурч аманд багтахгүй их мөнгөтэй боллоо. Бидний үлдсэн хохирол 30 тэрбум төгрөг төрөөс төрсөн олигархуудын карманы мөнгө болжээ.
ХЗХ хохирогчдыг зохион байгуулж хаврын тэмцлийн манлайд босгоно. үр хүүхдийнхээ ирээдүйд шударгаар олсон хөдөлмөрийнхөө төлөө дахин тэмцэцгээе.

Б.Чимэг

0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • ajiglagch (182.160.44.193)
    Ene xeregt MaxnMan 2 tumen buruutaiMungiign xurdan uguxxeregtei
    2012 оны 03 сарын 05 | Хариулах
  • irgen (182.160.44.193)
    Nyamdorj ter ued bsanodoo ch baigaa boloxoor xereg xuuchraxguieYamar ix xunii zovlongoor jargaj yavdag luivarchid veXuualdangiig n tootson baragduulax xeregtei
    2012 оны 03 сарын 05 | Хариулах
  • Зочин (202.70.39.254)
    Өө зөв зөв ямар сайн юм МАН МАХН хоёр луйвардсан төлөх ёстой үгүй бол чадлынхаа хэрээр сонгуульд гаргахгүй байх арга хэмжээ зохион байгуулна
    2012 оны 03 сарын 05 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “Мишээл Экспо” орчмын явган хүний замын засвар, шинэчлэлийн ажлыг наадмаас өмнө дуусгана
    8 мин
  • ДАШТ-ээс мөнгөн медаль хүртсэн тамирчдад МУГТ цол олгоно
    15 мин
  • Наадмын тасалбарыг маргааш өглөө 07.00 цагаас борлуулж эхэлнэ
    21 мин
  • Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна
    1 цаг 7 мин
  • Ж.Дуламсүрэн: Төв цэнгэлдэх хүрээлэнд худалдаа үйлчилгээний 206 зөвшөөрөл олгогдоно
    1 цаг 10 мин
  • Нум сумны стандартыг хангасан хэрэгсэлтэй харваачдыг бүртгэнэ
    1 цаг 19 мин
  • Д.Ганхуяг: Морины сэрвээний өндрийг шударгаар хэмжиж ирсэн
    1 цаг 22 мин
  • Н.Мягмар: Допингийн шинжилгээний хариуг богино хугацаанд гаргах тал дээр хариуцан ажиллана
    1 цаг 36 мин
  • Төрийн гурван өндөрлөгийн ХОМ
    2 цаг 4 мин
  • “Үндэсний Их Баяр Наадам”-д зориулсан Apple Pay урамшуулал эхэллээ
    2 цаг 14 мин
  • Дэлхийн Монголчуудын наадам Брюссель хотноо зохион байгуулагдав
    2 цаг 28 мин
  • Гадаад харилцааны ган татлагат гүүр
    2 цаг 38 мин
  • Сэлэнгэ аймагт гарсан гурван түймрийг цурамд оруулж, нэг түймрийг унтраахаар ажиллаж байна
    2 цаг 52 мин
  • Нийслэлийн ИТХ-ын зөвлөлийн хурал болж байна
    3 цаг 17 мин
  • Ерөнхий сайд Г.Занданшатар гадаад улсаас Монгол Улсад суугаа дипломат болон олон улсын байгууллагын суурин төлөөлөгчийн газруудын тэргүүн нартай уулзлаа
    3 цаг 23 мин
  • Засгийн газрын эмэгтэй сайд нарын ХОМ
    3 цаг 23 мин
  • 17 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
    3 цаг 34 мин
  • Долоодугаар сарын цаг агаарын урьдчилсан төлөв
    4 цаг 8 мин
  • Ж.Галбадрах: Бохир улстөрчид хүнийг цөхөрч, шантартал, гүтгэж дайрдаг юм байна
    4 цаг 29 мин
  • Улсын цолонд ойрхон бөх #1: Аймгийн хурц арслан Д.Алтанцоож
    4 цаг 34 мин
  • Монгол Улс, Узбекистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Манай улсад айлчилж буй Казахстаны Гадаад хэргийн сайд Мурат Нуртлеу гэж хэн бэ?
  • Инээмсэглэл шиг ээ "гоёхон барилддаг" хүчтэн Д.Амарсайханы тухай 24 баримт
  • Үргэлжилсэн бороотой өдрүүдэд уншвал зохих шүлгүүд
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • АМЕРИКТ СУРСАН ГЭХ ХУУРАМЧ ДИПЛОМТНУУД ТӨРД ОЛШРОХ ВИЙ
  • С.Цэнгүүн: Төрдөө үнсүүлнэ гэж ярьдаг ч үнэндээ татвар төлөгчдийн мөнгөөр л одон медаль өгч байгаа
  • С.Бямбацогт: Яамдын дарга нарын тоог цөөлнө
  • Интермед: Танилтай нь урдуур орж, танилгүй нь ард үлддэг асуудал манай эмнэлэгт байхгүй
  • Даншиг наадмын барилдаанд Улсын арслан Э.Оюунболд, гарди Б.Гончигдамба нар манлайлна
  • Л.Энх-Амгалан: Боловсролын сайд П.Наранбаярын "гөлөг төөрүүлсэн" мэдэгдэлд зориулж хэдэн үг хэлье
  • УИХ: Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
  • ЗГ: 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах талаар хэлэлцэж байна
  • 3х3: Монголын эрэгтэй шигшээ баг ДАШТ-ийг өндөрлүүллээ
  • Монголын газар нутаг шатаад байна, Х.Баттулга аа
  • Долоодугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
  • А.Ариунзаяа: Жендерийн гэдэг үгийг ад үзээд байгааг ойлгохгүй байна
  • BLAST.tv Austin Major 2025 тэмцээний плей-оффын үр дүн: The MongolZ-ийн анхны финал ба Vitality-ийн ялалт
  • "Камертон 30" тоглолтын онцлох агшнууд
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хасын хүлэгүүд” багийнхныг хүлээн авч уулзлаа
  • УИХ: Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
  • ЗГ: 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах талаар хэлэлцэж байна
  • С.Бямбацогт: Яамдын дарга нарын тоог цөөлнө
  • ТББХ-ны даргаар Ц.Сандаг-Очирыг сонголоо
  • Үргэлжилсэн бороотой өдрүүдэд уншвал зохих шүлгүүд
  • "Камертон 30" тоглолтын онцлох агшнууд
  • С.Цэнгүүн: Төрдөө үнсүүлнэ гэж ярьдаг ч үнэндээ татвар төлөгчдийн мөнгөөр л одон медаль өгч байгаа
  • Интермед: Танилтай нь урдуур орж, танилгүй нь ард үлддэг асуудал манай эмнэлэгт байхгүй
  • 3х3: Монголын эрэгтэй шигшээ баг ДАШТ-ийг өндөрлүүллээ
  • Манай улсад айлчилж буй Казахстаны Гадаад хэргийн сайд Мурат Нуртлеу гэж хэн бэ?
  • АМЕРИКТ СУРСАН ГЭХ ХУУРАМЧ ДИПЛОМТНУУД ТӨРД ОЛШРОХ ВИЙ
  • С.Цэнгүүн: Наадмын өдрүүдээр Б.Чойжилсүрэн сайд “мега хулгай” хийх гэж байна
  • Монгол Улс, Узбекистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • А.Ариунзаяа: Жендерийн гэдэг үгийг ад үзээд байгааг ойлгохгүй байна
  • Инээмсэглэл шиг ээ "гоёхон барилддаг" хүчтэн Д.Амарсайханы тухай 24 баримт
  • BLAST.tv Austin Major 2025 тэмцээний плей-оффын үр дүн: The MongolZ-ийн анхны финал ба Vitality-ийн ялалт
  • 3х3: Өнөөдөр эрэгтэй шигшээ баг хэсгийн сүүлийн хоёр тоглолтоо хийнэ
  • Монголын газар нутаг шатаад байна, Х.Баттулга аа
  • С.Ганбаатар: Г.Ёндонгийн энэ олон тендер дээр У.Хүрэлсүхийн түрийвч байна
  • Ж.Энхбаяр: Хонь, ямаа, адуун сүргийг бууруулж, үхэр болон тэмээн сүргийг нэмэгдүүлэх шаардлага байгаа
24 баримт
  • 17 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • Инээмсэглэл шиг ээ "гоёхон барилддаг" хүчтэн Д.Амарсайханы тухай 24 баримт
  • Манай улсад айлчилж буй Казахстаны Гадаад хэргийн сайд Мурат Нуртлеу гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК