Өнгөрсөн амралтын өдрөөр БНСУ-ын иргэн монгол залууг дайрсан хэрэг гарлаа. Осол Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны “Метрополис” баарны баруун талын зогсоол дээр гарсан байна. БНСУ-ын иргэн Ким Ёнг Чан БНСУ-ын ЭСЯ-ны эзэмшлийн ДК 20-18 дугаартай автомашинаар Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны оршин суух 30 настай О-г мөргөж гэмтээсэн аж. Хэргийг дүүргийн цагдаагийн хэлтэст үргэлжлүүлэн шалгаж эхэлсэн байна.
Б.Чимэг