Сэтгэл зүрхээ бэтгэртэл ээжийгээ санаж байна
Уйлж байна би уйлж байна
Ухаан суутлаа би уйлж байна”...
"Хөх хотын эмэгтэйчүүдийн хорих газар" /2010 оны 6 дугаар сарын 19-ний өдөр/ Ц-ийн захианы хэсгээс...
“Санаж байна би санаж байна
Сэтгэл зүрхээ бэтгэртэл ээжийгээ санаж байна
Уйлж байна би уйлж байна
Ухаан суутлаа би уйлж байна”...
"Хөх хотын эмэгтэйчүүдийн хорих газар" /2010 оны 6 дугаар сарын 19-ний өдөр/ Ц-ийн захианы хэсгээс...
Одоогоос таван жилийн өмнө Хятад улсын “Хөх хотын эмэгтэйчүүдийн хорих газар”-т эгч дүүс болох Б.Цэвэлмаа, Б.Норжмаа нар ял эдэлж байв. Тэд Улаанбаатар хотоос БНХАУ-руу зорчихдоо үл таних Өвөрмонгол иргэний захиалгаар мансууруулах бодис тээвэрлэж яваад Эрээний боомтын гаалийн байцаагч нарт саатуулагдаж байсан юм. Улмаар тээвэрлэж явсан бодисыг нь шинжлүүлэхэд каннабисын төрлийн бодис болох нь тогтоогдсон. Тиймээс тус улсын шүүхээс тэдэнд 15-20 жилийн хорих ял ногдуулж байсан билээ. Харин тэднийг эх оронд нь шилжүүлэн авах хүсэлтийг өнгөрөгч хавар ХЗДХЯ-наас уламжилсны дагуу өнгөрсөн арванхоёрдугаар сарын 19-нд эх оронд нь авчирсан юм. Хоригдож байх хугацаандаа эгчийнх нь бие муудаж, гуурсаар хооллож байсан билээ. Учир нь дүү нь хамгийн сүүлийн захидалдаа “Эгчийг минь хамрынх нь гуурсаар хооллож байхыг харлаа. Хацрыг нь дагаад хоёр нүднээс нь нулимс унаж байна. Яасан их өвдөж байгаа бол доо эгч минь.
Яагаад өөрийгөө ингэж зовооно вэ. Зүгээр хоолоо идэж болохгүй л байсан юм байх даа. Эх нутаг, ээж аавыгаа санахын эрхэнд ийм зүйл хийсэн юм болов уу. Эгчээ дүү нь маш их ганцаардаж байна. Ганцаардсандаа зүрх минь багтарлаа. Шоронд ямар ч хүн хог шаар болдог нь үнэн юм байна. Тэр тусмаа эх орон нь тоохгүй бол бүр хог новшноос ч долоон дор юм байна. хэмээн бичиж, нутаг нэгт нөхрөөрөө гэр лүүгээ явуулж байсан юм. Тэднийг эх оронд нь авчирсан даруйд ШШГЕГ-ын харьяа эмэгтэйчүүдийн 407 дугаар ангийн эмчийн хяналтад оруулсан. Гэвч тэдний бие улам дордож, УКТЭ-т шилжүүлсэн гэв. УКТЭ-т очиж, тэдэнтэй уулзах гэсэн боловч хорихоос өвчтөн ирээгүй хэмээн эмч нар нь халгаасангүй. Ингээд түүний ээж Дэжидээс цөөн асуултад хариулт авлаа.
-Охидын тань биеийн байдал муудсан гэж дуулдлаа?
-Хөх хотоос маш муу ирсэн. Тэгээд энд ирээд эмчийн хяналтад байсан ч улам дордсоор л байна. Тиймээс гэртээ эмчийн хяналтад оруулаад эмчилж байна даа. Б.Нормаагийн бие илүү тааруу байна.
-Нутагтаа ирснээрээ БНХАУ-аас ногдуулсан ял буурах магадлалтай байх. Энэ талаар мэдсэн зүйл байна уу?
-Нарийн мэдсэн юм алга. Гэхдээ буурах магадлал байгаа юм шиг байна лээ.
Мөн Гадаад харилцааны яамны Консулын газрын дарга Д.Ганхуягаас тодруулав.
-Охидын биеийн байдал муу байгаа гэж сонслоо?
-Харин тийм. Тэгээд гэртээ эмчийн хяналтад байгаа гэсэн мэдээлэл байна.
-Нутагтаа ирснээрээ БНХАУ-аас ногдуулсан ял буурах магадлалтай юу?
-Тэрийг шүүх мэднэ. Тэдний хэргийн шүүх хурал удахгүй болно гэсэн хариулт өглөө.
Б.Чимэг