Ч.Сайханбилэг: МАН хоёр сонгуулийг тусад нь явуулж будлиан тарих гээд байна
АН-ын УИХ дахь бүлгийн дарга Ч.Сайханбилэг
гацаанд ороод байгаа Орон нутгийн сонгуулийн талаар сэтгүүлчдэд мэдээллээ.
АН-ын УИХ дахь бүлгийн дарга Ч.Сайханбилэг
гацаанд ороод байгаа Орон нутгийн сонгуулийн талаар сэтгүүлчдэд мэдээллээ.
Тэрбээр АН намрын чуулганаас завсарлага авснаас багш нарын цалингийн асуудал
хойшлогдсон гэж ерөнхий сайд С.Батболд Дархан хотод иргэдтэй уузахдаа хэлснийг
ташаа мэдээлэл гэлээ. Намрын чуулганы
сүүлийн өдөр ерөнхийлөгчийн оруулж ирсэн шүүхийн тухай багц хуулиудын хувьд
МАН-ын бүлгийн дэд дарга Су.Батболд завсарлага авч байсныг тэрбээр санууллаа.
Мөн гацаанд ороод байгаа Орон нутгийн сонгуулийн тухайд АН буулт хийж, аймаг дүүрэг
болон сум, хороодын сонгуулийг салгаж хийе гэсэн санал гаргасан. Гэсэн ч МАН
өөрсдийн байр суурь дээр хатуу зогсох хандлагатай байгаа гэв. Анх 2008 онд хоёр
сонгуулийг хамтад нь хийнэ гэж тохиролцоод хуулинд оруулчихсан хэрнээ тусад нь
явуулж, будлиан тарих гэж байгаад санаа зовж байгаа гэж Ч.Сайханбилэг гишүүн
мэдэгдсэн. Ялангуяа ухаалаг үнэмлэх, санал тоолох машиныг хариуцан ажиллаж
байгаа МАН-ын хүмүүс ажлыг удаашруулж, Ж.Энхбаяр сайд байлдааны бэлэн байдалд
бэлтгэнэ гэж ярьж байгаа нь МАН-ын хандлагыг харуулж байгаа гэж гишүүд үзжээ.