УИХ-ын ээлжит чуулган үргэлжилж байна. Энэ чуулганаар багш нарын цалинг нэмэхээс аваад Ж.Энхбаяр сайдыг огцруулах асуудлыг хэлэлцэх юм.

УИХ-ын ээлжит чуулган үргэлжилж байна. Энэ чуулганаар багш нарын цалинг нэмэхээс аваад Ж.Энхбаяр сайдыг огцруулах асуудлыг хэлэлцэх юм. БХЯ-ны сайдыг огцруулах саналыг улсын их хуралд өргөн бариад байгаа Р.Гончигдорж саяхан хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Долдугаар сарын 1 шиг үйл явдал болоход МУ-ын зэвсэгт хүчин байлдааны бэлэн байдалд байх ёстой гэдэг мэдэгдэл хийсэн нь нийгэмд айдас төрүүлээд байгаа. Монголын зэвсэгт хүчнийг Монго¬лын иргэнийг л буудуулахаар бэлдэж байгаатай би санал нийлэхгүй. Хэрвээ АН дангаараа олонхи байлаа ч манай Батлан хамгаалахын сайд ийм алхам хийвэл бид шууд огцруулах байсан. Тиймээс Ж.Энхбаярыг огцруулж байж л нийгмийг айдсаас аварна” гэлээ.
Б.Чимэг