Энэ цагийн шилдэг дуурийн дуучдын хамтарсан тоглолт болно

УДБЭТ-ын уран бүтээлчид энэ сарын 9-нд нэгэн сонгодог тоглолтыг тавих гэж байна. Ирэх баасан гаригт “Примадонна-Сонгодог есөн өнгө” нэртэй тоглолтыг Ардын жүжигчин, Зууны манлай дуурийн дуучин Х.Уртнасан гуайд зориулжээ. УДБЭТ-ын энэ цагийн шилдэг гоцлол дуучид болох МУГЖ, С.Мөнгөнцэцэг, СТА, Р.Доржхорлоо, Б.Эрдэнэтуяа, Д.Туяа, Ө.Уянга, Ш.Наранцэцэг, Н.Туяа болон М.Дариймаа, Ц.Ариунаа нар Х.Уртнасан гуайд хүндэтгэл үзүүлж, энэхүү тоглолтыг хийхээр болжээ. Дээрх есөн эмэгтэй гоцлол дуучид Х.Уртнасан гуайн тайзнаа бүтээж байсан дүрүүдийн ари, романсыг дуулах юм байна.