
-Эмэгтэй хүний амийг онц хэрцгийгээр хөнөөсөн хэрэг Баянзүрх дүүрэгт гарсан мэдээллийг тодруулах гэсэн юм. Хэрэг хэзээ, хаана гарсан юм бол?
-Энэ сарын 3-ны 17:34 цагт Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг Хонхор өртөөний орчим “Цагаан толгой” гэдэг газарт шатааж, цасаар хучсан гадуур хувцасгүй, эмэгтэй хүний цогцос олдлоо гэх мэдээлэл ирсэн. Мэдээллийн дагуу цагдаагийн албан хаагчид хэргийн газар шуурхай үзлэг хийсэн. Ингэснээр талийгаачийг хүчирхийлэн, амь насыг нь хохироогоод хэргийн газраас зөөвөрлөн уг газарт аваачиж хаясаныг тогтоосон байгаа.
-Хохирогчийн талаар?
-Налайх дүүргийн хоёрдугаар хорооны иргэн 19 настай Э болохыг тогтоосон.
-Хэргийг оюутнууд үйлдсэн гэсэн?
-УМБГ, ЭЦГ, Налайх, Баянзүрх дүүргийн цагдаагийн алба хаагчид хамтарч, шуурхай ажилласнаар хэрэг үйлдсэн байж болох сэжигтэн этгээдүүдийг саатуулсан. Сэжигтэн этгээдүүд Налайх дүүргийн долдугаар хорооны иргэд байсан. Мэргэжил сургалт үйлдвэрийн төвд сурдаг 17 настай С, 20 настай Б гэгчид болохыг тогтоон саатуулан хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст үргэлжлүүлэн шалгаж байна.
Б.Чимэг