зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.06.30
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

“Гэгээн Муза-2011” наадмын эргэн тойронд

2012-3-09
0
ЖИРГЭХ
Драмын урлагийн шилдгүүдийг шалгаруулдаг “Гэгээн муза” наадам энэ сарын 27-нд болох гэж байна. Энэ өдөр бол Олон улсын театрын баярын өдөр юм. Ес дэхь удаагаа зохиогдож буй энэ жилийн наадамд “Драм”-ын “Дуулалт” “Хүүхэд”-ийн жүжиг гэсэн нийт гурван төрөлд 11 шинэ уран бүтээл өрсөлдөх гэж байна.
Драмын урлагийн шилдгүүдийг шалгаруулдаг “Гэгээн муза” наадам энэ сарын 27-нд болох гэж байна. Энэ өдөр бол Олон улсын театрын баярын өдөр юм. Ес дэхь удаагаа зохиогдож буй энэ жилийн наадамд драмын жүжиг, дуулалт жүжиг, хүүхдийн жүжиг гэсэн гурван төрөлд нийт 11 шинэ уран бүтээл өрсөлдөх гэж байна.

Драмын жүжгийн төрөлд:

УДЭТ нь Б.Шүүдэрцэцэгийн “Домогт Ану хатан”, Д.Намдагийн “Оролмаа”, Б.Цогнэмэхийн “Тэнгэрийн хүү” жүжгүүдээрээ өрсөлдөх бол “Мөрөөдлийн театр” “Миний нууц хүү”, Дархан-Уул аймгийн “Залуучууд” театр “Маргаашгүй хаан” жүжгүүдээрээ тус тус өрсөлдөх аж.

Хөгжимт жүжгийн төрөлд:

Дундговь аймгийн “Төв халхын дуулалт жүжгийн театр” нь “Жанжин заан”, Говьсүмбэр аймгийн “Боржигон” чуулга нь “Боржигон сэцэн”, Баянхонгор аймгийн ХДТ-ын бүтээл “Арван тавны сар” зэрэг бүтээлүүдээрээ тус тус өрсөлдөх гэнэ.

Хүүхдийн жүжгийн төрөлд:

Уг төрөлд Дундговь аймгийн театр болон Хүүхэлдэйн театрын уран бүтээлчид өрсөлдөх ажээ.

 Улсын хүүхэлдэйн театр анх удаа “Том хамарт одой”  хүүхдийн жүжгээр оролцох гэж байна. Түүнчлэн СУИС-ийг төгссөн оюутнууд “Гацуурхан” уран бүтээлийн нэгдэл байгуулж, “Алтан түлхүүр” жүжгээрээ өрсөлдөх гэнэ. Мөн Дундговь аймгийн төв халхын дуулалт жүжгийн театр “Солгой харандаа” жүжгээрээ тус тус өрсөлдөж байна. Нийт гурван төрөл тус бүр дээр шилдэг жүжгийн зохиол, шилдэг найруулагч, шилдэг тайзны зураач, шилдэг хөгжмийн зохиолч, шилдэг эрэгтэй гол дүр, шилдэг эмэгтэй гол дүр, шилдэг эрэгтэй туслах дүр, шилдэг эмэгтэй туслах дүр гэсэн найман номинацид уран бүтээлчид өрсөлдөнө. Энэ жилийн наадмын шилдэг уран бүтээлч номинацид нэр нь дэвшигчдийн нэрсийг танилцуулъя.

Шилдгийн шилдэгүүд хэн байх вэ?

Оны шилдэг жүжгийн найруулагчийн төрөлд:

УГЗ, Б.Баатар “Ану хатан”

Ч.Найдандорж “Оролмаа”

Н.Наранбаатар “Тэнгэрийн хүү”

Н.Дэмбэрэлсамбуу “ Маргаашгүй хаан” жүжгээр тус тус нэр дэвшжээ.

Оны шилдэг жүжгийн зохиолч төрөлд:

Уг төрөлд зохиолч Б.Шүүдэрцэцэг “ Домогт Ану хатан” жүжгээр, Б.Цогнэмэх “Тэнгэрийн хүү”, төрийн шагналт яруу найрагч Б.Лхавгасүрэн “Маргаашгүй хаан” жүжгээрээ тус тус өрсөлдөж байна.

Оны шилдэг жүжгийн хөгжмийн зохиолч төрөлд:

УГЗ, Б.Бямбабаяр “Домогт Ану хатан”

УГЗ, Т.Сэр-Од “Тэнгэрийн хүү”

Э.Эрдэнэчулуун “Маргаашгүй хаан” жүжгийн хөгжмийн зохиолоороо тус тус өрсөлдөх нь ээ.

Оны шилдэг тайзны зураач төрөлд:

“Домогт Ану хатан” жүжгээр Санжаасүрэн, “Оролмаа” “Тэнгэрийн хүү” гэсэн хоёр уран бүтээлээрээ Ганхуяг, “Маргаашгүй хаан” жүжгээр Саранхөхөө гэсэн зураачид өрсөлдөж байна.

Оны шилдэг эрэгтэй гол дүрийн төрөлд:

Энэ төрөлд “Миний нууц хүү” жүжгийн Тайвнаагийн дүрээр “Мөрөөдлийн театр”-ын жүжигчин Г.Эрхэмбаяр, мөн тус жүжгийн Самбуугийн дүрээр АЖ, Г.Мягмарнаран, “Ану хатан” жүжгийн Галданбошигтын дүрээр Цэрэнболд “Тэнгэрийн хүү” жүжгийн Модуны дүрээр СТА, жүжигчин Г.Эрдэнэбилэг нар тус тус өрсөлдөж байна.

Эмэгтэй гол дүрийн төрөлд:

“Ану хатан” жүжгийн Анугийн дүрээр СТА, жүжигчин Ц.Баясгалан, “Маргаашгүй хаан” жүжгийн Гэрэл хатны дүрээр Дунгаамаа, “Оролмаа” жүжгийн Оролмаа дүрээр МУГЖ, С.Сарантуяа нар өрсөлдөх аж.

Эрэгтэй туслах дүрийн төрөлд:  

“Мөрөөдлийн театр”-ын жүжигчин Г.Алтаншагай “Миний нууц хүү” жүжгийн Хатнаагийн дүрээр, Оролмаа жүжгийн Найданжавын дүрээр Отгонбат, мөн тус жүжгийн Хаймчигийн дүрээр Тамир, “Тэнгэрийн хүү” жүжгийн Лү Сүн Вангийн дүрээр АЖ, П.Цэрэндагва, “Тэнгэрийн хүү” жүжгийн Түмэншаньюгийн дүрээр МУГЖ, Б.Жаргалсайхан тус жүжгийн зайрангийн дүрээр СТА, жүжигчин С.Болд-Эрдэнэ “Маргаашгүй хаан” жүжгийн Дэлбэг түшмэлийн дүрээр Мандахбаяр гэсэн уран бүтээлчид өрсөлдөх юм байна.

Эмэгтэй туслах дүрийн төрөлд:   

Уг төрөлд “Мөрөөдлийн театр”-ын бүтээл “Миний нууц хүү” жүжгийн Шүүдрээ мөн “Оролмаа” жүжгийн  малгайчны дүрээр МУГЖ, Ж.Оюундарь, мөн “Ану хатан” жүжгийн Юм-агсын дүрээр МУГЖ, С.Сарантуяа, “Оролмаа” болон “Тэнгэрийн хүү” жүжигт бүтээсэн дүрээрээ МУГЖ, У.Уранчимэг, мөн МУГЖ, Г.Урнаа “Оролмаа” жүжгийн Дуламсүрэнгийн дүрээр, жүжигчин СТА, Б.Нармандах “Оролмаа” жүжгийн Должингийн дүрээр, “Тэнгэрийн хүү” жүжгийн Могол хатны дүрээр АЖ Н.Сувд нар өрсөлдөж байна.

    Шилдэгүүдэд нэр дэвшсэн жүжгүүдийг энэ сарын 19-нээс үзэж эхлэх юм байна. Энэ жилийн наадамд орон нутгийн театрын уран бүтээлчид идэвхтэй оролцож байгаа аж. 2011 онд олон түүхэн ой тохиосон учир үүнтэй холбоотойгоор түүхэн жүжгүүд ихэвчлэн өрсөлдөж байгаа нь энэ жилийн “Гэгээн муза”-ийн онцлог болж байна.  

Жүжигчид ямар хувцасаар гоёх вэ?

Энэ жил уламжлал ёсоор “Шилмэл загвар”, “Хайрын хурим”, “Эрд сүлж” зэрэг агентлаг, хувцас загварын салонуудын загвар зохион бүтээгчдийн урласан хувцасаар жүжигчид гоёх юм байна.  

СТА, жүжигчин Г.Эрхэмбаяр: Чадалтай уран бүтээлчидтэй хамт нэр дэвшинэ гэдэг бол том амжилт

-       2011 онд “Мөрөөдлийн театр” байгуулагдаад “Миний нууц хүү” жүжгээ тавьсан. Манай жүжиг гарсан даруйдаа олонд их таашаагдсан. Саяхан Дархан, Эрдэнэтэд тоглоод ирлээ. Дахин тоглооч гэсэн санал хүмүүсээс их ирж байгаа. Манай жүжгийг үзэж амжаагүй хүмүүс 21-нд УДЭТ-д ирж үзээрэй.

-       “Мөрөөдлийн театр”-ын дараагийн уран бүтээл юу вэ?

-       Бид дараагийн уран бүтээлдээ орсон байгаа. “Ээжийн дайсан” нэртэй уран сайхны киноны зураг авалтандоо орсон явж байна. Зураг авалт дуусаад монтажны ажилдаа орсон байна. Зун бид дахин шинэ кино хийнэ. Намар бас шинэ уран бүтээлээ тавина. Намрын уран бүтээлийг одоохондоо нууцалчих уу?

-       “Гэгээн муза” наадамд хэр сайн өрсөлдөгч байж чадах вэ?

-       Манай нэр дэвших ёстой гол дүрийн уран бүтээлчид бүгд нэр дэвшсэн байна. Гол нь чадалтай уран бүтээлчидтэй хамт нэр дэвшинэ гэдэг бол амжилт юм.

 Т.Хулан

 

 

 

 

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Зочин (124.158.75.10)
    Монголыэ театрын урлаг бол агуу шүү Баяр хүргэе бүх нэр дэвшигчиддээ амжилт хүсье
    2012 оны 03 сарын 09 | Хариулах
  • Зочин (124.158.75.10)
    нэг жүжиг ямар ч олон төрөлд нэр дэвшдэг юм бэ дээ
    2012 оны 03 сарын 09 | Хариулах
  • Зочин (124.158.75.10)
    goy naadam shuu zaaval uznee
    2012 оны 03 сарын 09 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Долоодугаар сарын эхэн өдрүүдийн цаг агаарын төлөв
    5 цаг 58 мин
  • Цахим шошго хүүхдийн насан туршийн хоригт орж байна
    5 цаг 59 мин
  • Х.Цогцэцэг: Багахангай дүүргийн нэгдүгээр хороонд үерийн байгууламж, цэцэрлэг хэрэгтэй
    6 цаг 43 мин
  • Маргааш зүүн аймгуудын нутгаар усархаг аадар бороо орох тул болзошгүй үер, усны аюулаас сэрэмжлүүлж байна
    7 цаг 34 мин
  • Нийтийн тээврийн автобус Багахангай дүүргээс нийслэл рүү 07:00 цагт хөдөлдөг болно
    8 цаг 10 мин
  • Соёмботой хөшөөнөөс урагш Ривер гарден хотхон хүртэл саадгүй зорчиход орц, гарц гаргах асуудлаар зөвшилцөнө
    8 цаг 20 мин
  • С.Цэнгүүн: Наадмын өдрүүдээр Б.Чойжилсүрэн сайд “мега хулгай” хийх гэж байна
    9 цаг 34 мин
  • Сүүлийн тав хоногт бүртгэгдсэн 22 удаагийн ой, хээрийн түймрээс 12 түймрийг бүрэн унтраажээ
    9 цаг 46 мин
  • “Эхлэл брэнд” ХХК-д 3150 ам.метр газрыг үйлчилгээтэй орон сууц зориулалтаар эзэмшүүлэх гэрчилгээг гардууллаа
    9 цаг 54 мин
  • Энгельсийн гудамжны авто замыг хааж, борооны ус зайлуулах шугам хоолой угсарна
    10 цаг 44 мин
  • Танилц: Аймаг, сумдын 100 жилийн ойн баяр наадмын тов
    11 цаг 25 мин
  • Т.Баярхүү: Ой хээрийн дөрвөн түймэр унтраахаар ажиллаж байна
    11 цаг 32 мин
  • Азийн орнуудын эмэгтэйчүүдийн чадавх бэхжүүлэх олон улсын форумд Худалдаа, хөгжлийн банк оролцлоо
    12 цаг 6 мин
  • Д.Амарбаясгалан: Улс орны энх тайван байдал нь хүний эрхийг эдлэх, эдлүүлэхэд зайлшгүй шаардлагатай үндэс суурь
    12 цаг 17 мин
  • Монгол Улсын Гавьяат Тамирчид...
    12 цаг 55 мин
  • Дүнжингарав худалдааны төвийн авто замын урд эгнээг хааж, шинэчилнэ
    13 цаг 22 мин
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
    13 цаг 33 мин
  • Тендер: Сонгинохайрхан дүүрэгт 2.2 тэрбум төгрөгөөр УС ЗАЙЛУУЛАХ ШУГАМ угсарна
    13 цаг 43 мин
  • Г.Занданшатар: Залуус маань хичээж зүтгэсээр боломжгүйг бодит болгож харуулсаар байна
    14 цаг 1 мин
  • Инээмсэглэл шиг ээ "гоёхон барилддаг" хүчтэн Д.Амарсайханы тухай 24 баримт
    14 цаг 16 мин
  • Манай улсад айлчилж буй Узбекистаны Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев гэж хэн бэ?
  • Хөгжлийн салхи сэвэлзэж буй Узбекистан улсын тухай бид юу мэдэх вэ?
  • Монгол Улс, Узбекистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Манай улсад айлчилж буй Казахстаны Гадаад хэргийн сайд Мурат Нуртлеу гэж хэн бэ?
  • Үргэлжилсэн бороотой өдрүүдэд уншвал зохих шүлгүүд
  • Инээмсэглэл шиг ээ "гоёхон барилддаг" хүчтэн Д.Амарсайханы тухай 24 баримт
  • С.Ганбаатар: Хэдхэн хүн баяжаад, бусад нь хараад суудаг байж болохгүй
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • АМЕРИКТ СУРСАН ГЭХ ХУУРАМЧ ДИПЛОМТНУУД ТӨРД ОЛШРОХ ВИЙ
  • С.Цэнгүүн: Төрдөө үнсүүлнэ гэж ярьдаг ч үнэндээ татвар төлөгчдийн мөнгөөр л одон медаль өгч байгаа
  • С.Бямбацогт: Яамдын дарга нарын тоог цөөлнө
  • Л.Энх-Амгалан: Боловсролын сайд П.Наранбаярын "гөлөг төөрүүлсэн" мэдэгдэлд зориулж хэдэн үг хэлье
  • Интермед: Танилтай нь урдуур орж, танилгүй нь ард үлддэг асуудал манай эмнэлэгт байхгүй
  • Даншиг наадмын барилдаанд Улсын арслан Э.Оюунболд, гарди Б.Гончигдамба нар манлайлна
  • "Бууж мордох хорвоо"
  • УИХ: Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
  • ЗГ: 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах талаар хэлэлцэж байна
  • 3х3: Монголын эрэгтэй шигшээ баг ДАШТ-ийг өндөрлүүллээ
  • Монголын газар нутаг шатаад байна, Х.Баттулга аа
  • Долоодугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
  • УИХ: Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
  • ЗГ: 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах талаар хэлэлцэж байна
  • С.Бямбацогт: Яамдын дарга нарын тоог цөөлнө
  • Үргэлжилсэн бороотой өдрүүдэд уншвал зохих шүлгүүд
  • Манай улсад айлчилж буй Узбекистаны Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев гэж хэн бэ?
  • С.Цэнгүүн: Төрдөө үнсүүлнэ гэж ярьдаг ч үнэндээ татвар төлөгчдийн мөнгөөр л одон медаль өгч байгаа
  • "Камертон 30" тоглолтын онцлох агшнууд
  • Интермед: Танилтай нь урдуур орж, танилгүй нь ард үлддэг асуудал манай эмнэлэгт байхгүй
  • 3х3: Монголын эрэгтэй шигшээ баг ДАШТ-ийг өндөрлүүллээ
  • Манай улсад айлчилж буй Казахстаны Гадаад хэргийн сайд Мурат Нуртлеу гэж хэн бэ?
  • Хөгжлийн салхи сэвэлзэж буй Узбекистан улсын тухай бид юу мэдэх вэ?
  • С.Ганбаатар: Хэдхэн хүн баяжаад, бусад нь хараад суудаг байж болохгүй
  • Монгол Улс, Узбекистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • АМЕРИКТ СУРСАН ГЭХ ХУУРАМЧ ДИПЛОМТНУУД ТӨРД ОЛШРОХ ВИЙ
  • А.Ариунзаяа: Жендерийн гэдэг үгийг ад үзээд байгааг ойлгохгүй байна
  • Инээмсэглэл шиг ээ "гоёхон барилддаг" хүчтэн Д.Амарсайханы тухай 24 баримт
  • BLAST.tv Austin Major 2025 тэмцээний плей-оффын үр дүн: The MongolZ-ийн анхны финал ба Vitality-ийн ялалт
  • 3х3: Өнөөдөр эрэгтэй шигшээ баг хэсгийн сүүлийн хоёр тоглолтоо хийнэ
  • ТББХ-ны даргаар Ц.Сандаг-Очирыг сонголоо
  • Монголын газар нутаг шатаад байна, Х.Баттулга аа
24 баримт
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • Инээмсэглэл шиг ээ "гоёхон барилддаг" хүчтэн Д.Амарсайханы тухай 24 баримт
  • Манай улсад айлчилж буй Казахстаны Гадаад хэргийн сайд Мурат Нуртлеу гэж хэн бэ?
  • Монгол Улс, Узбекистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Хөгжлийн салхи сэвэлзэж буй Узбекистан улсын тухай бид юу мэдэх вэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК