зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.08.02
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Тав дахь өдөр ирдэг ”түрэмгийлэгч” хоёр

2012-3-09
0
ЖИРГЭХ
    Нар мандаж өглөө боллоо. Бүсгүй уруул дээр минь үнсээд босов. Харин би дахиад л өнөөх янзаар хаягдаж хоцрох нь тэр. Энэ байдал хичнээн ч удаа давтагдаж байгаа юм одоо бараг тоогоо алдаж байх шиг байна. Уг нь бид хоёр долоо хоногт ганцхан удаа л уулздаг. Тодруулбал Баасан гаригт. Гэхдээ тоогоо алдахыг бодоход уулздаг болсоор, бас би иймэрхүү байдалтай хоцорсоор жил сар нэлээдгүй өнгөрч.
    Нар мандаж өглөө боллоо. Бүсгүй уруул дээр минь үнсээд босов. Харин би дахиад л өнөөх янзаар хаягдаж хоцрох нь тэр. Энэ байдал хичнээн ч удаа давтагдаж байгаа юм одоо бараг тоогоо алдаж байх шиг байна. Уг нь бид хоёр долоо хоногт ганцхан удаа л уулздаг. Тодруулбал Баасан гаригт. Гэхдээ тоогоо алдахыг бодоход уулздаг болсоор, бас би иймэрхүү байдалтай хоцорсоор жил сар нэлээдгүй өнгөрч. Яагаад заавал Баасан гаригт уулздаг юм гэж үү. Анх бид хоёр Баасан гаригт танилцсан юм. Гэхдээ өдөр болгон уулзаж, эсвэл өөр ямар нэгэн өдөр уулзаж, магадгүй бүр хүссэн цагтаа ч уулздаг байж болох байсан л байх. Гэвч Баасан гаригт уулздаг жишиг ч гэмээр, ёс ч гэмээр зүйл одоо нэгэнт хэдийнэ тогтож, хэвшил болжээ. Нэг үгээр хэлэхэд бид Баасан гаригийн эхнэр, нөхрүүд.

- Баяртай, Баасан гаригт уулзая.

   Бүсгүй ингэж хэлээд гарч одлоо. Дахиад л хараал  идсэн долоо хоногийн хүлээлт. Хүсэл тачаал минь. Үнэндээ би бүсгүйн нэрийг мэддэггүй, солиотой байгаа биз. Надад нэрээ хэлдэггүй юм чинь яах юм бэ. Яаж ч гуйгаад хэлдэггүй юм. Анх би түүнтэй нэг жижиг кафед танилцсан. Урьдны найз хүүхэн маань араар минь тавьчихсан, Баасан гаригт. Хор шарандаа багтарчих шахсан амьтан сууж байхад таарсан бүсгүй л дээ. Түүнийг анх харахад надад хамгийн түрүүнд юу гэж бодогдсон гээ “Шулам, өнөө муу өөдгүй хүүхнээс ялгарах юм энэнд юу ч байхгүй шүү дээ” яг ингэж бодож байхад тэр

- Уучлаарай, өөрт чинь гал байхгүй биз гэв.

    “Халаасанд минь гал байгаа. Гэхдээ өгнө гэж битгий горьд” гэж дотроо бодож байсан ч би түүнд гал гаргаж өгсөн. Торгон цамцны энгэрийг түрсэн хоёр хөхнөөс болсон юм. Уг нь бол ч атганд л багтам бяцхан “эд”. Гэхдээ тэр хоёр бяцхан зүйлд хичнээн их эзлэн “түрэмгийлэгч” шинж оршиж байсан гэж бодно.

    Би эмэгтэйд гал гаргаж өгөөд зогсоогүй уух юмаар хүртэл дайлж, огт хэрэгцээгүй гэмээр зүйлсийн талаар баахан чалчсанаа л одоо санадаг юм. Харин энэ хооронд өнөө гайхал хоёр “түрэмгийлэгч” намайг  ёстой л солиоруулах шахаж байв. Ямар нэгэн аргаар хүрчих юмсан гэсэн адын бодол миний толгойноос салдаг юм биш. Урьд нь би бас ч гэж бишгүй л нэг бүсгүйчүүдтэй учирч байсан даа. Ханатлаа л хардаг бас мэдэрдэг байсан. Гэхдээ л ийм зүйлд огт хүрч байгаагүй, хүрэх юмсан гэсэн хүсэлд улангасан шатаж явсан амьтан шиг би тэр хоёр “түрэмгийлэгч” рүү тэмүүлж суув. Том болсон эр хүн гэхэд юм үзээгүй хүүхэд шиг л байсан. Тэгээд л би бүсгүйд галзуу ч гэмээр нэг  санал хэлж орхисон.

- Чи надад энэ хоёр хөхөө өнөө шөнө хөлслөхгүй биз? Бүсгүй над руу ихэд гайхсан байртай харснаа

- Хорин мянга гэлээ.

    Ингээд би өнөө хоёр бяцхан “түрэмгийлэгч”-ийг хорин мянгаар хөлслөв. Анхны шөнө буюу Баасан гариг. Өөрөөр хэлбэл тэр кафенаас гараад гэртээ дагуулж ирсэн тэр шөнө гэсэн үг л дээ. Би бүсгүйг орныхоо өмнө зогсоож байгаад торгон цамцных нь товчийг нэг бүрчлэн тайлж байхад миний гар өөрийн эрхгүй салганан чичирч, “Ямар азаар хуучин найз бүсгүй минь миний араар тавьсан юм бэ” гэж шөнөжин бодож байв.

     Нар мандаж  бүсгүй явахаар болов. Би тохирсон ёсоор төлбөрөө хийхдээ

- Хоёулаа өнөө орой уулзана шүү.

- Үгүй л болов уу.

- Яагаад?

- Зөвхөн Баасан гаригт л боломжтой.

- Яагаад заавал зөвхөн Баасан гаригт гэж?

- Надад шөнө бүрийг энд өнгөрүүлж байх боломж байхгүй болохоор.

- Чи нөхөртэй юм уу?

- Нөхөртэй байсан бол юу боллоо гэж урьд шөнийг чамтай өнгөрүүлэх юм бэ?

- Тэгвэл чи биеэ үнэлэгч юм уу?

- Чамд энэ хоёроос өөр дэвшүүлчих таамаг байхгүй нь үү?

- Хэрвээ чи хоёр дахь нь биш юм бол яагаад өчигдөр шууд зөвшөөрсөн юм бэ?

- Урьд нь хэн ч надад тийм солиотой санал тавьж байгаагүй учраас.

- Хэрэвзээ хэн нэгэн хүн чамд үргэлж тийм солиотой санал тавих юм бол чи тэр болгоныг зөвшөөрөх хэрэг үү?

- Хэн ч үргэлж тийм солиотой саналыг тэр бүрий тавьдаггүй юм. Уучлаарай, надад чамтай цэц булаалдаж байх сонирхол алга. Явалгүй болохгүй нь…

- Хөөе хээн… Нээрэн ингэхэд нэрийг чинь хэн гэдэг юм бэ?

- Нууц.

- За больдоо битгий маяглаад бай.

- Би хэзээ ч маягладаггүй.

- Тийм юм бол зүгээр л хэлчихээч дээ?

- Матрёшка

- Ха ха ха. Чи жаахан солиотой байх аа.

- Яаж байна.

- Хэзээ байтлаа бүсгүй хүн өөрийгөө ингэж хэлээд зогсож байсан юм.

- Би заавал бусадтай адилхан байх ёстой юу?

- Үгүй л дээ.

- Тэгээд…?

- Гэхдээ л энэ нэр чинь дэндүү инээдтэй юм.

- Чи өчигдөр намайг “Шулам” гэж бодоо биз дээ?

- Юу гэнээ? Үгүй.

- Хараач хөөе, худалч этгээд байх нь.

- Чи яагаад тэгж бодсон гэж бодож байгаа юм.

- Нүүрэн дээр чинь л бичээстэй байсан шүү дээ.

- Бас уншинаа, за за энэ ч яахав. Чи нээрэн надад нэрээ хэлэхгүй юм уу?

- Үгүй ээ.

- Тэгээд Баасан гаригт би чамайг хаанаас яаж олох юм бэ? Яаж дахиж уулзах юм бэ?

- Би чам дээр өөрөө ирнэ ээ.

- Юугаар чинь чамд итгэх хэрэг вэ?

- Ингэхэд чи итгэлээ хаана ингэтлээ гээчихсэн хүн бэ?

- Зүгээр л үнэмшилгүй санагдаад байна шүү дээ.

- Би хэзээ ч хэлснээсээ буцаж байгаагүй. Би ирнэ л гэсэн бол ирнэ.

   Анхны уулзалт бас салалт. Бүсгүйг үдэж өгсний дараа нэг хэсэг би орон дээр тэрийн хэвтлээ. Алган дахь “цайзанд” минь урьд шөнөжингөө хоригдсон хоёр бяцхан “түрэмгийлэгч”-ийн ор мөр тэмтрэгдэх шиг. Энэ мэдрэмж надад яг гурав хоног мэдрэгдсэн юм. Гэвч дөрөв дэх өдрөөс эхлэн тэр мэдрэмж үгүй болж эхлэх нь тэр. Тэгэхэд надад ямар аймшигтай санагдаж байсан гээч. Яг л нэг их үнэтэй цайтай зүйлээ бага багаар гээж байгаагаа мэдэрч байгаа юм шиг л санагдаж байв. Ингээд л би өөрийн эрхгүй Баасан гаригийг тэсэн ядан хүлээж эхлэв. Хүлээлт!

    Цагийн зүү тэр чигээрээ царцаад хөлдчихсөн юм шиг явахаа үзэхгүй. Бас тийнхүү хүлээхийн хажуугаар “Тэр ирэхгүй бол яана” гэсэн айдас дахин дахин бодогдоод хашгармаар ч юм шиг болж нэг үгээр хэлэхэд миний амар тайван амьдралын хэмнэл нэг мөсөн эвдэгдэж орхисон гэхэд болохоор болов. Арай хийж Баасан гариг ирэх нь тэр. Өглөөнөөс авахуулаад би хүлээж эхэллээ. Тэгж хүлээж байхад урьд урьдны өдрийн маргаашийг хүлээж байсан хүлээлт юу ч биш байв. Цаг явахын хэрээр “Тэр өнөөдөр ирнэ” гэсэн бодол цаг өнгөрөхийн хэрээр “Ирэхгүй нь ээ” гэсэн бодлоор солигдож байлаа. Хонхны дуу. Бүсгүй үүдэнд минь зогсож байх нь тэр. Дахиад л өнөө гайхамшигт хоёр бяцхан “түрэмгийлэгч” миний алганд. Миний цээжинд. Цаг хугацаа хичнээн хурдан өнгөрснийг ч мэдсэнгүй! Нэг л мэдсэн нар мандаж, бүсгүй явах болов.

- Жаахан бай л даа.

- Өглөө болчихлоо

- Тэгсэн ч гэсэн…

- Харамсалтай нь чадахгүй нь. Тохироо бол тохироо шүү дээ.

- Ядаж ганцхан хором.

- Үгүй дээ.

- Аймшигтай байна. Дахиад долоо хоног хүлээнэ гэдэг. Хэрэв би чамайг эндээс гаргахгүй бол чи яахав?

- Чи тэгж чадахгүй ээ.

- Яагаад?

- Мэдэхгүй.

- Үгүй ээ, би чадна.

    Ингэж хэлээд би бүсгүйг ухасхийн тэвэрч авлаа. Цээжинд минь өнөөх хоёр бяцхан “түрэмгийлэгч” хүчирхийлэн тулах нь мэдрэгдэв. Гэхдээ би яагаад ч юм бэ, өөрийн эрхгүй

- Чинийхээр болъё гэчихлээ.

     Дахиад л өнөө бяцхан “түрэмгийлэгчид” намайг тийнхүү хэлүүлж чадах нь тэр. Хүчирхэг байгаа биз? Ердөө л атганд багтмаар жаахан байж. “Агуу байх”, “Хүчтэй байх”… гэдэг үгс яагаад ч юм бэ “Том”  гэсэн утгаар илэрдэггүй юм байна гэсэн бодол тэгэхэд л надад төрсөн юм. Магадгүй хамгийн хүчтэй зүйл хамгийн “жижиг” ч байдаг юм уу?  Ингээд би ирэх Баасан гаригийг хүлээхдээ цаг хугацааны хамгийн “бага” хамгийн “нарийн” хэмжигдэхүүнийг ямх ямхаар үдэж эхэлсэн. Хоёр дахь долоо хоногийг мөн л тэсч ядан өнгөрүүлэхдээ би  эргэлт буцалтгүй нэг зүйлийг шийдсэн нь “гэрлэлт” байв. Яагаад ч юм бэ дахиад долоо хоног, дахиад Баасан гаригийг хүлээж тэвчихээргүй байлаа. Баасан гариг. Хүсэн хүлээсэн мөч минь. Шөнийн туршид. Өглөө.

- Хоёулаа гэрлэе.

- Юу гэнэ ээ?!

- Хоёулаа гэрлэе. Миний эхнэр болооч.

- Үгүй шүү.

- Би чамгүй байж чадахгүй нь. Би чамайг бодохгүй ганц хормыг ч өнгөрүүлэхгүй байгаа. Ахиад би чамайг энэ хаалгаар гаргаж, ахиад би чамайг өөрөөсөө холдуулж чадахгүй нь. Би чамд  хайртай.

- Худлаа.

- Чи яагаад надад итгэхгүй байгаа юм бэ.

- Чамайг ердөө л хүсэл тачаал эзэмдчихэж. Түүнээс биш чи надад хайртай байгаа юм биш.

- Би чамайг тэртээ тэргүй хүчээр хорьж чадахгүй шүү дээ. Гэтэл энийг минь битгий миний эсрэг ашиглаа ч дээ. Гуйж байна!

- Ахиад чамайг энэ тухай ганц л үг дуугарах юм бол би ирэх Баасан гаригт ирэхгүй шүү.

- Үгүй чи тэгж болохгүй. Би …

- Баяртай.

- Намайг уучил. Би буруу үг хэлж, би ердөө л өөрийгөө бодож. Баасан гаригт ирээрэй, гуйж байна!

     Бүсгүй миний үгийг сонссон ч юм уу, үгүй ч юм уу бүү мэд. Гагцхүү хаалга  л тасхийн хаагдав. Би өөрийнхөө өмнө, өөрөө өөрийгөө уучлахад ч бэрхтэй ямар том алдаа хийснээ ойлгов. “Хэрвээ бүсгүй миний үгийг дуулаагүй, дуулсан байлаа ч намайг уучлахааргүй нэг мөсөн “Баяртай  гэсэн бол яана” гэж бодохоос би бүр амиа хорлочихмоор санагдаж байлаа. Ганцхан зүйл л намайг торгоож байсан нь ирэх “Баасан” гариг. Би хэзээ ч бурханд итгэж байгаагүй. Гэхдээ тэр долоо хоногийг би өдөр шөнөгүй бурханаас аврал эрж өнгөрүүлсэн. Тэгэхэд “Үхэл” надад огтхон ч аймшигтай санагдахгүй байв. Ганцхан гэм нь “Тэр ирэхгүй”. Ирэхгүй нь гэдгийг “мэдрэх”, “ойлгох”, “түүнд итгэх” л “Үхэл” байв. Би тэр долоо хоногт цал буурал болтлоо өтлөх шиг болсон.

     Баасан гаригийн өглөө. Өглөөнөөс эхлээд л чихэнд минь хаалганы хонх хангинаж, хичнээн олон удаа би үүд рүү ухасхийсэн юм бэ бүү мэд. Гэхдээ би тэр бүрийд цөхрөлтгүй үүдээ тайлсаар л байлаа. Гэвч “Бурхан” гэж байдаг юм билээ.

Э.Хангал
0
ЖИРГЭХ
Санал болгох
Топ моделиуд хуанлид зориулж нүцгэлэв
Жүжигчин Аманда Сеифрэйдийн нууц зургууд хакердуулжээ
Долоон бүсгүй нэгэн зэрэг тайчив
Фото: “Бригад” киноны Саша Беловын “эхнэр” Максим сэтгүүлд гарчээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Хаппи залуу (66.181.161.46)
    30 залуу байна
    2020 оны 02 сарын 15 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Женев хотноо зохион байгуулагдсан Парламентын дарга нарын дэлхийн 6-р бага хурал өндөрлөлөө
    2 цаг 16 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    2 цаг 24 мин
  • 14 байршилд явган хүний замыг шинэчилж байна
    3 цаг 49 мин
  • Аюулгүй байдал, гадаад бодлого болон Төсвийн байнгын хорооны бүрэлдэхүүнийг шинэчлэн батлав
    3 цаг 57 мин
  • Амралтын өдрийн жор: Маалинга, арвайн гурилтай панкейк
    4 цаг 8 мин
  • Улаанбаатарт 26 градус дулаан байна
    4 цаг 9 мин
  • Линдзи Хойл: Хоёр орны хууль тогтоох байгууллага хоорондын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхийн төлөө хамтран ажиллана
    20 цаг 16 мин
  • Л.Алтангэрэл: Сэлбэ голын доор чулуун бэхэлгээ хийснээр лаг хагшаас тогтохгүй, гол тунгалаг байна
    21 цаг 7 мин
  • УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Олон Улсын Парламентын Холбооны Ерөнхийлөгч Тулиа Аксонтой албан ёсны уулзалт хийлээ
    21 цаг 36 мин
  • Чингис хаан нисэх буудлын “Линк” бизнес танхимаас Голомт банкны картаараа буцаан олголт аваарай
    21 цаг 41 мин
  • С.Шижирбат: 23 жил Монголчууд допингийн хэрүүл хийлээ, хавтгайрсан гэдгээ бүгд мэднэ
    22 цаг 8 мин
  • Г.Ган-Очирыг Франц, Монгол хоёр улс Интерполоор эрэн сурвалжилж байна
    22 цаг 39 мин
  • 2025 оны эхний долоон сарын байдлаар 420 хүүхэд зам тээврийн осолд өртжээ
    22 цаг 43 мин
  • 2026 оны төсвийн төсөлд олон нийтээс санал авч эхэллээ
    Өчигдөр 13 цаг 52 мин
  • Сэлбэ хот, Дамбадаржааг дулаанаар хангах 63 МВт дулааны цахилгаан станц ирэх онд ашиглалтад орно
    Өчигдөр 13 цаг 04 мин
  • Улаанбаатар Трам төслийн Ахлах инженер Б.СОДБААТАР: “УЛААНБААТАР ТРАМ” ТӨСЛИЙН ШАВ ТАВЬСАН ГЭХ МЭДЭЭЛЭЛ ТАШАА
    Өчигдөр 12 цаг 24 мин
  • Наймдугаар сарыг угтах НАЙМАН шүлэг
    Өчигдөр 12 цаг 02 мин
  • ХӨСҮТ: 0-4 насны 2884 хүүхэд улаанбурханаар өвджээ
    Өчигдөр 10 цаг 39 мин
  • Наймдугаар сард болох Үндэсний бөхийн барилдаанууд
    Өчигдөр 10 цаг 14 мин
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
    Өчигдөр 10 цаг 02 мин
  • Хоёр улсын "Гавьяат тамирчин" болсон Дархан аварга Н.Батсуурийн тухай сонирхолтой баримтууд
  • "Зохиолын дууны Ханхүү", Ардын жүжигчин С.Жавхлангийн тухай сонирхолтой 24 баримт
  • 24 БАРИМТ: Дэлхийн шилдэг дуурийн дуучин МУАЖ Э.Амартүвшин
  • Наймдугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв
  • Зун дуусахаас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Танилц: Увс аймгийн 100 жилийн ойн барилдаанд зодоглох Улсын цолтой бөхчүүд
  • Улсын арслангуудад "Аймгийн арслан" цол хэрэгтэй болсон уу?
  • Цахилгаан Зоригоо "захиалгат" Зоригоо болсон нь
  • Үнэн хол биш
  • Дархан аварга Н.Батсуурь өвөөгийнхөө 80 жилийн өмнөх амжилтыг өнөөдөр "давтах" уу?
  • Наймдугаар сард болох Үндэсний бөхийн барилдаанууд
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ардын жүжигчин Г.Түмэндэмбэрэлийн хөшөөтэй танилцлаа
  • Танилц: Увс аймгийн түүхт 100 жилийн ойн баяр наадмын хөтөлбөр
  • Д.Сумъяабазар: Зодоглохдоо Өвөрхангай аймгийнх гэж цоллуулдаг байлаа, их хүмүүний мэлмий гийсэн ойн бөхийн байг даалгүй яах вэ
  • С.Жавхлан: Нэг л гайхам сонин энергийн орчинд орж үзлээ
  • 100 жил: Сүрлэг уулс, их нууруудын түрлэгтэй Увс аймгийн тухай бид юу мэдэх вэ?
  • МАН дотор хотын даргын сунгаа эхэлж, Ерөнхийлөгчийн фракц Я.Содбаатарыг сойж байна
  • Өөрийн эрхгүй түрэн дуулах Увсын сүлд дуунууд
  • Л.Энх-Амгалан: С.Жавхлан зүгээр нэг дуугаа дуулж, уран бүтээлээ туурвиагүй
  • Хоёр улсын "Гавьяат тамирчин" болсон Дархан аварга Н.Батсуурийн тухай сонирхолтой баримтууд
  • "Зохиолын дууны Ханхүү", Ардын жүжигчин С.Жавхлангийн тухай сонирхолтой 24 баримт
  • Цахилгаан Зоригоо "захиалгат" Зоригоо болсон нь
  • Улсын арслангуудад "Аймгийн арслан" цол хэрэгтэй болсон уу?
  • Танилц: Увс аймгийн 100 жилийн ойн барилдаанд зодоглох Улсын цолтой бөхчүүд
  • ИРГЭД: Бүх шийдвэрийг зөрчөөд өдөр шөнө, бороо шороо хамаагүй орон сууц барьж байна
  • С.Жавхлан: Нэг л гайхам сонин энергийн орчинд орж үзлээ
  • Өөрийн эрхгүй түрэн дуулах Увсын сүлд дуунууд
  • Энгийн болон аюултай хог хаягдлын байдалд улсын хэмжээнд хяналт шалгалт явагдаж байна
  • Дархан аварга Н.Батсуурь өвөөгийнхөө 80 жилийн өмнөх амжилтыг өнөөдөр "давтах" уу?
  • Л.Энх-Амгалан: С.Жавхлан зүгээр нэг дуугаа дуулж, уран бүтээлээ туурвиагүй
  • Үнэн хол биш
  • 100 жил: Сүрлэг уулс, их нууруудын түрлэгтэй Увс аймгийн тухай бид юу мэдэх вэ?
  • Дунд гол дагуу 11.1 км урт талбайг цэвэрлэж, 68.3 тонн хог хаягдлыг төвлөрсөн хогийн цэгт хүргүүлжээ
  • Д.Сумъяабазар: Зодоглохдоо Өвөрхангай аймгийнх гэж цоллуулдаг байлаа, их хүмүүний мэлмий гийсэн ойн бөхийн байг даалгүй яах вэ
  • Танилц: Улаанбаатарын "Их дуулга"-аас медаль хүртсэн тамирчид
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ардын жүжигчин Г.Түмэндэмбэрэлийн хөшөөтэй танилцлаа
  • Олон улсын газарзүйн 21 дүгээр олимпиад үргэлжилж байна
  • Увс 100 жил: Дархан аварга Н.Батсуурь түрүүлж, Улсын заан Б.Бат-Өлзий үзүүрлэлээ
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
24 баримт
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • 24 БАРИМТ: Дэлхийн шилдэг дуурийн дуучин МУАЖ Э.Амартүвшин
  • Зун дуусахаас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
  • "Зохиолын дууны Ханхүү", Ардын жүжигчин С.Жавхлангийн тухай сонирхолтой 24 баримт
  • Хоёр улсын "Гавьяат тамирчин" болсон Дархан аварга Н.Батсуурийн тухай сонирхолтой баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК