ТЕГ-аас ТЕГ-ын Татварын хяналт шалгалт, арга зүйн хэлтэс, Нийслэлийн татварын газар, дүүргийн татварын хэлтсийн хяналт шалгалт, онцгой албан татварын ажил эрхэлсэн Татварын улсын (ахлах) байцаагчдын бүрэлдэхүүнтэйгээр согтууруулах ундааны бөөний, жижиглэнгийн худалдаа эрхэлж буй «Нарантуул» олон улсын худалдааны төв, «Бөмбөгөр» худалдааны төв, «Драгон» худалдааны төв зэрэг 20 аж ахуйн нэгж, төвлөрсөн зах, дэлгүүр, цэг, салбарыг хамруулан, шалгалт хийлээ.

ТЕГ-аас ТЕГ-ын Татварын хяналт шалгалт, арга зүйн хэлтэс, Нийслэлийн татварын газар, дүүргийн татварын хэлтсийн хяналт шалгалт, онцгой албан татварын ажил эрхэлсэн Татварын улсын (ахлах) байцаагчдын бүрэлдэхүүнтэйгээр согтууруулах ундааны бөөний, жижиглэнгийн худалдаа эрхэлж буй «Нарантуул» олон улсын худалдааны төв, «Бөмбөгөр» худалдааны төв, «Драгон» худалдааны төв зэрэг 20 аж ахуйн нэгж, төвлөрсөн зах, дэлгүүр, цэг, салбарыг хамруулан, шалгалт хийлээ. Шалгалтаар онцгой албан татварын тэмдэггүй, хуурамч тэмдэгтэй, буруу тэмдэг наасан, эрүүл ахуй, стандартын шаардлага хангаагүй, үйлдвэрлэгч, нийлүүлэгчийн орлого, зарлагын болон нэмэгдсэн өртгийн албан татварын падаан зэрэг анхан шатны баримтгүйгээр борлуулж байсан 28 нэр төрлийн, 0.05-1.00 литрийн 611 шил буюу 2,991.7 мянган төгрөгийн согтууруулах ундааг хураан авч улсын орлого болгожээ.
Б.Чимэг