Cosmopolitan сэтгүүл “Cosmo Beauty Awards” арга хэмжээний талаар
хэвлэлийн бага хурал хийлээ. Дэлхий олон оронд жил бүр уламжлал болон
зохион байгуулдаг “Cosmopolitan Beauty Awards 2012” арга хэмжээ Монголд
анх удаа зохион байгуулагдах гэж байна. Энэхүү арга хэмжээ дөрөвдүгээр
сарын турш болох юм. Энэ үеэр Улаанбаатар хотод гоо сайхны чиглэлээр
үйл ажиллагаа явуулдаг салонуудаас шилдгийн шилдгүүдийг тодруулах ажээ.

Cosmopolitan сэтгүүлийн ерөнхий редактор, шүүгч З.Болор “Бүсгүйчүүдийн нэрийн хуудас болсон үс, арьс, хумсаа хамгийн шилдэг үйлчилгээтэй тохилог орчинтой газар даатгахыг хүсдэг. Хаанахын гоо сайханч, үсчид сайн бэ? Ямар бүтээгдэхүүн нь илүү чанартай вэ? гээд бие биенээсээ асуудаг ч бодитоор шалгарсан газрыг тэр бүр мэддэггүй. Харин эдгээр асуултнуудад хариулт өгч чадахуйц хамгийн их сэтгэл ханамжийг өгдөг шилдэг салонуудыг Соsmo сэтгүүл Монголд анх удаагаа шалгаруулна” гэв.
Шүүгчдийн бүрэлдэхүүн салбар салбарын төлөөлөл болсон есөн хүнээс бүрэлдэх бөгөөд хэрэглэгчдийн төлөөллөөс жүжигчин Р.Анхням шүүгчдийн бүрэлдэхүүнд багтжээ.
Дэлгэрэнгүй мэдээллийн энд дарж авна уу.
Д.Идэр